Logo Creative Society БҮТЭЭЛЧ
НИЙГЭМ
Нэгдэх

Бүтээлч нийгмийг байгуулах явцад туслахыг хүсч байна уу? ?

Бүтээлч нийгмийг дэмждэг хүмүүсийн тавьдаг хамгийн түгээмэл асуултууд:
Бүтээлч нийгмийг байгуулахад би яг одоо юу хийж чадах вэ?
Participants of Creative Society

Бүтээлч нийгмийг байгуулах эхний бөгөөд хамгийн чухал алхам — тийм нийгмийн хэвшил байдаг, тэр нь хүн тус бүрд ямар их давуу талууд олгохыг мэдээлж, хүн бүрд хүргэх. Энэ бол бүх хямралаас тайван замаар гарч, бидэнд болон үр хүүхдүүддээ илүү сайхан ертөнцийг бий болгох давтагдашгүй боломж.

Хүн бүрийн амьдралыг сайхан болгох бодит өөрчлөлтүүдийг нийгэмд эхлүүлэхийн тулд, 8 тэрбум хүн бүгдээрээ “Бүтээлч нийгэм” төслийн тухай мэддэг болох, бас түүнийг дэмжих хэрэгтэй. Мэдээлэл түгээсний ачаар сонгуулийн эрэлт хэрэгцээ бий болно. Бид хэдий чинээ хурдан түүнийг бүрдүүлнэ, тэр хэрээр БН-ийг байгуулах хоёр дахь — улс төрийн шат руу хурдан шилжих болно.

Тиймээс хаа сайгүй, энд тэндгүй Бүтээлч нийгмийн тухай мэддэг, ярьдаг байх ёстой.

Бүтээлч нийгмийг байгуулах нь хүн төрөлхтний хувьд маш чухал, тиймээс хүмүүст идэвхтэй мэдээлэл өгдөг сайн дурын ажилтан бүр Энх тайвны шагналыг бүтээлч нийгмийг байгуулах шилжилтийн үед гэхэд л аль хэдийн хүртэх эрхтэй болно.

Үнэндээ, бүх хүн төрөлхтөн амьд мэнд гарах эсэх нь хүн бүрийн идэвхтэй үйлчлэлээс хамаарна.

БҮТЭЭЛЧ НИЙГМИЙГ БАЙГУУЛАХАД, ХҮН БҮР ИДЭВХТЭЙ ОРОЛЦОГЧ НЬ БОЛЖ ЧАДНА!

Аль болох олон хүнд мэдээлэл түгээхийн тулд ямар энгийн үйлдлүүдийг Та хийж болох вэ?
ХУВИЙН ХАРИЛЦАА

Бүтээлч нийгмийг дэмждэг хүмүүс өөрийн бүх найз нөхөд, ойр дотныхон, ажлын хамтрагчид, хөршүүд, танихгүй хүмүүст Бүтээлч нийгмийн тухай ярьдаг. Тэд Бүтээлч Нийгэмд бидний амьдрал ямар болох тухай ярилцдаг.

Яриагаа юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байна уу? Зүгээр л “Чи Бүтээлч нийгмийн тухай сонссон уу?” гэж асуу. Бүх танилууддаа Бүтээлч нийгэмд ТЭДНИЙ хүртэх ашиг тус нь ямар байх талаар хэлээрэй.

Төслийн оролцогчид үүнийг хэрхэн хийж байгааг видеоноос харна уу:
ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ
Хүмүүс профайлийн фото зураг, цахим шуудангийн бүртгэл дээрээ, мөн өөрсдийн нийтлэл, олон нийтийн сүлжээн дэх хувийн сайтдаа Бүтээлч нийгмийн хэштег: #CreativeSociety #СозидательноеОбщество #БүтээлчНийгэм түлхүүр үгсийг нэмдэг.
Avatar for social media
John Smitt

Scientist

+7 377 777 77 77
website.com Avatar for social media

ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ
Бүтээлч нийгмийн талаарх мэдээллийг хамгийн түргэн хүргэх арга замуудын нэг — энэ бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл:

Оролцогчид Бүтээлч Нийгмийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл: орон нутгийн болон дэлхийн хэмжээний телевиз, радио станц, хэвлэл, блог зэргээр дамжуулж мэдээлдэг.

Өөрсдөө ток шоу, подкаст, мэдээ болон бусад нэвтрүүлэгт оролцож, Бүтээлч нийгэм ба түүний ашиг тусын тухай ярьдаг.

Нийтлэлд зориулж, “Дэлхийн хямрал” Олон улсын форум, конференцуудын материалыг санал болгодог.

Бүтээлч нийгэмд хүн бүрийн авах зүйлсийг яриарай. Хүмүүс энэ мэдээллийг сонсохыг хүсдэг!
Янз бүрийн медиа эх сурвалж, хэрэгслүүдэд байрлуулах тал дээр зөвлөлдөх бол “Бүтээлч нийгэм” төслийн суртал-ухуулгын хэлтсийн мэргэжилтнүүдэд хандах боломжтой, дараах цахим шууданд бичээрэй [email protected]
Collage with people
Collage with people
ГАДНА ТАЛЫН БОЛОН ТВ, ИНТЕРНЭТ ЗАР СУРТАЛЧИЛГАА

Хүмүүс өөрсдийн хотуудын зурагт том самбар, метро, нийтийн тээврийн хэрэгсэл, худалдааны төвүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэх мэтэд тавих зар сурталчилгааг өөрсдийн санаачилгаар захиалдаг.


БҮТЭЭЛЧ КОНТЕНТ, МЭДЭЭЛЭЛ

Оролцогчид дуу, шүлэг зохиож, тайзны зохиол бичиж, кино зураг авдаг, өөрсдийн хотуудад монтаж, зураг авалтын баг болж нэгдэцгээдэг гэх мэт.

Төслийн албан ёсны цахим шууданд бичсэнээр, танай хотын бүтээлч контентийн сайн дурынхны багт нэгдэж болно [email protected]


ХАМТРАГЧИД
БИЗНЕСМЕНҮҮД БОЛОН АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮСТ

Бизнес эрхлэгчид өөрсдийн вэбсайт дээр Бүтээлч нийгмийн сурталчилгааг байршуулах эсвэл Бүтээлч Нийгмийн логог өөрсдийн бүтээгдхүүн дээрээ тавьдаг.

Та бүх хүмүүст санаа тавьдаг гэдгээ харуулаарай!
МЕДИА ДЭМЖЛЭГ

“Бүтээлч нийгэм” төсөл нь арилжааны бус. Тиймээс хэрэв та төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүсвэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгааны компанит ажил зохион байгуулахад тусалж болно. Зар сурталчилгааны материалын тал дээр “Бүтээлч нийгэм” төслийн суртал-ухуулгын хэлтсийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх боломжтой, үүний тулд дараах шууданд бичээрэй [email protected]

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ДЭМЖЛЭГ

Хэрэв Та сурталчилгаа, маркетинг, олон нийтийн медиа маркетинг, дизайн, кино урлаг, программын мэргэжилтэн, эсвэл Таны бодлоор Бүтээлч нийгмийн тухай мэдээллийг түгээхэд тус дөхөм болох бусад ямар ч чиглэлийн мэргэжилтэн бол, тэгээд Та сайн дурын үндсэн дээр өөрийн чадамж боломжийн хүрээнд туслахыг хүсч байгаа бол бидэнтэй дараах шуудангаар холбоо бариарай [email protected]


Танд өөр санаа байна уу?

Бидэнтэй дараах хаягаар холбоо бариарай: [email protected]