БИДНИЙ ТУХАЙ
“БҮТЭЭЛЧ НИЙГЭМ” ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ
- энэ бол хүмүүсийн сайн дурын нэгдэл бөгөөд улс төр болон шашны нэгдэл биш.

Төслийн оролцогчид - янз бүрийн үндэстэн ястан, янз бүрийн мэргэжил, нийгмийн хүрээ давхаргын, өөр өөр шашин, улс төрийн үзэл бодолтой дэлхийн 180 орны хүмүүс.
“Бүтээлч нийгэм” төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан зорилго, зарчмуудад нийцдэг бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Үүнд
олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахих
үндэстэн хоорондын эв найрамдалт, найрсаг харилцааг хөгжүүлэх
олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх
хүний эрхийг хамгаалах
тогтвортой хөгжлийг дэмжих
ЗОРИЛГУУД
Төслийн оролцогчдын зорилго бол, нийтийг хамарч буй уур амьсгалын хямралын асуудалд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах, мөн шалтгааныг судлаж, шийдвэрлэх арга замыг хайж олох явдал юм.
Бүтээлч нийгэм төслийн оролцогчид, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 70/1 тогтоолд тусгагдсан эх дэлхийгээ шинэчлэх үйл ажиллагааны уриалгыг хүлээн авсан. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг удирдлага болгон, эх дэлхийгээ хамгаалах, хүний ​​эрх ба эрх чөлөөг хэрэгжүүлэх, мөн дэлхийн бүх хүмүүсийн амар амгалан, аюулгүй байдалд амьдарч, цэцэглэн хөгжих боломж нөхцлийг хангахын төлөө өөрсдийн хүч боломжийг нэгтгэн үйлчилж байна.
Энэхүү олон улсын санаачилгын хүрээний үйл ажиллагаанд, төслийн оролцогчид дараах эрхүүдээ хэрэгжүүлж байна
xүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө
үгээ хэлэх эрх
бусадтайгаа эвлэлдэн нэгдэх эрх
тайван хуран цуглах эрх
хөгжих эрх
нийгмийн соёлын амьдралд чөлөөтэй оролцох эрх
НЭГДЛИЙН ХЭЛБЭР
Энэхүү олон улсын төсөл нь төр улсын бүтэц, арилжааны байгууллагууд, корпорациуд болон бусад санхүүгийн тогтолцоонуудын зохион байгуулалттай санхүүжилт огт байхгүй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг.

Оролцогчдын гишүүнчлэлийн хураамж байхгүй, санхүүгийн үүрэг хүлээдэггүй байдал нь ч, уг төсөл зөвхөн сайн дурын үндсэн дээр оршдог болохыг батална.
©CS/
Төслийн ороллцогчид KEY — The Energy Transition Expo Олон улсын үзэсгэлэн дээр
ҮЗЭЛ САНАА
Зохион байгуулалттай санхүүжилт байхгүй ч, дэлхий даяар олон нийтэд мэдээлэл түгээх үйл явц явагдсаар байгаа нь оролцогчдын бусдын төлөө гэх сэтгэл зүтгэл, үзэл санааны өндөр түвшнийг харуулдаг.
Материаллаг дэмжлэг байхгүйг харгалзахгүйгээр, сайн дурынхан бүх дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.
©CS/
Латин Америк, Братислав, Венагийн оролцогчдын уулзалт
©CS/
Бүх Латин Америкт болсон нэгдмэл шинжлэх ухааны төлөө - олон улсын марш. Канкун, Плайя-дель-Кармен, Монреалийн оролцогчид Мексикийн Плайя-дель Кармен хотын гол зүрх, алдарт “Quinta Avenida” -д, уур амьсгалын өөрчлөлт болон Бүтээлч нийгмийн тухай, мөн шинжлэх ухааны нэгдмэл төв байгуулах нь чухал байгаа талаар ярилцахаар хамтдаа цугларав.
Зохион байгуулагдах үйл ажиллагааны ийм хандлага нь ховор болдог, онцгой явдал бөгөөд энэ нь хүний ​​нийгэм, дэлхий даяарх эрх чөлөө, ардчиллын хөгжилд тухайн төсөл үнэ цэнэтэй болохыг харууллаа.
БИДНИЙ МӨРӨӨДӨЛ
Бүтээлч нийгэм төслийн сайн дурынхан бид манай цаг үеийн хамгийн чухал сорилт болох уур амьсгалын хямралыг даван туулж, хүний амьдрал хамгийн гол үнэт зүйл нь байх нэгдмэл соёл иргэншлийг байгуулахыг мөрөөддөг.
Бидний “алтан мөрөөдөл” - энэ бол Бүтээлч нийгмийг байгуулах.

Шинжлэх ухаан болон технологи нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ажилладаг, бүрэн дүүрэн, аз жаргалтай амьдрахад шаардлагатай бүх ашиг тус, мэдлэг, нөөцийг хүн бүр эрх тэгш хүртэх боломжоор хангагддаг нийгмийг байгуулах юм.
Уур амьсгалын хямралыг ялж гарсны дараа, бүх ард түмнүүдэд дээд зэргийн элбэг хангалуун, сайн сайхан байдлыг өгөх эв нэгдлийг ойлгох ойлголтод хувьслын замаар бид хүрнэ, өөрсдийн болон бусдын амьдралыг үнэлж сурна гэж бид найддаг.
“Бүтээлч нийгэм” төслийг хэрэгжүүлэх нь, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудад тайван, хууль ёсны замаар, богино хугацаанд бүрэн хүрэх боломжийг үнэн хэрэгтээ олгодог.

Энэ нь бүх ард түмэн амар амгалан, аюулгүй байдалд амьдарч, хөгжин цэцэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
Бидэнтэй холбогдох:
[email protected]
Яг одоо хэн бүхэн маш ихийг хийх боломжтой!
Ирээдүй хүн бүрийн хувийн сонголтоос шалтгаална!