Хүний амьдралын үнэ цэнэ гол эрхэмлэх зүйл нь байх нийгмийн шинэ хэлбэр нь, дэлхийн өнцөг булан бүрийн олон сая хүмүүсийн эрэлт хүсэлт юм. Үүнийг сайн дурынхны 10 гаруй жилийн турш, 180 орныг хамруулан явуулсан түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй нийгмийн санал асуулга харуулдаг.
Нийгмийн санал асуулгад оролцсон оролцогч бүрд “Та ямар ертөнцөд амьдрахыг хүсдэг вэ?” гэдэг нэг л ижил асуултыг тавьсан. Хүмүүсийн хариултын үр дүнгээс, “Бүтээлч нийгэм” гэх нэрийг авсан нийгмийн шинэ хэлбэрийг байгуулах суурь — 8 Үндэс бүрэлдэж бий болсон. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэгдэж, ижил нэртэй “Бүтээлч нийгэм” төсөлд ажиллаж үйлчилж байна.
Манай ертөнцийг илүү сайхан болгож өөрчлөхийг хүсдэг, мөн үүнийг хуулийн дагуу, тайван замаар хэрхэн хийж болохыг мэддэг янз бүрийн соёл, үндэс, шашин, итгэл үнэмшил бүхий сая сая хүмүүс. Тийм хүмүүс өдөр бүрээр улам улам олон болж байна.
Бүх хүн төрөлхтөнд болон ирээдүй үеийнхэндээ цэцэглэн хөгжсөн тайван амгалан амьдрал, тохирохуйц нөхцлийг бий болгох — нэг зорилгын дор дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс хуулийг чанд баримтлан нэгдэж, үйлчилцгээж байна.
“Бүтээлч нийгэм” төслийн хүрээний бүх үйл ажиллагаа нь зөвхөн төсөлд оролцогчдийн өөрсдийнх нь санаачилга,сонголт, хүсэл, тэдний хувийн мөнгө хэрэгслээр хэрэгжиж явагддаг.
“Бүтээлч нийгэм” төсөлд банкны данс, санхүү эсвэл хөрөнгө байхгүй, мөнгө хэрэгсэл хуримтлуулдаггүй, ашиг орлого хүртдэггүй.
“Бүтээлч нийгэм” — хууль эрх зүйн хүрээнд ажилладаг бүрэн сайн дурынхны төсөл бөгөөд тусдаа улс орнууд, намууд эсвэл байгууллагын ашиг сонирхлыг бус, харин зөвхөн хүмүүсийн өөрсдийнх нь ашиг сонирхлыг илэрхийлж төлөөлдөг.
Бүтээлч нийгмийг байгуулах үйл ажиллагааг үйлчилж буй хууль тогтоомжийг чанд баримтлан тохирохуйц байдлаар явуулдаг ба олон улсын эрх зүйн хэм хэмжээ, түүний дотор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг баримталдаг.
“Бүтээлч нийгэм” төсөл нь ямар ч байдлаар одоо байгаа засгийн үйл ажиллагааг түлхэн унагах, эсрэг үйлчлэх эсвэл хөндлөнгөөс оролцох, улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндсэн хуулийн тогтолцоонд халдахад чиглэгдээгүй, ямар нэг хууль бус үйлдлийг зөвшөөрдөггүй гэдгийг тэмдэглэх нь чухал.
“Бүтээлч нийгэм” төслийн хүрээн дэх үйл ажиллагаа нь бүх хүмүүс хоорондын харилцааны хэлбэрийг өөрчлөхөд чиглэгддэг бөгөөд тусдаа улс эсвэл улсуудад хамаарч хязгаарлагддаггүй, олон улсын шинж чанартай; хүн бүрийн эрх, эрх чөлөөг дэлхий дахинд бүрэн хэрэгжүүлэх зорилгын үүднээс хийгддэг.
Бид дэлхий даяараа Бүтээлч нийгэмд байх хэрэгтэй гэдгийн учир нь, зөвхөн Бүтээлч нийгэм л:
Өнөөдөр дэлхийн улс орнууд нягт харилцан холбоотой, бие биенээсээ харилцан хамаарч оршдог. Тиймээс тусдаа улс оронд эсвэл бүр хэд хэдэн улс орнуудын холбоонд ч нийгмийн бүтээлч хэлбэр оршиж хөгжих боломжгүй.
Бүтээлч нийгмийг зөвхөн бүх дэлхийн бөмбөрцөг дээр, бүх хүн төрөлхтөнөөрөө нэгэн зэрэг байгуулах боломжтой. Бүх дэлхийн санал хураах референдум болж, эерэг нааштай шийдвэр гарах хүртэл тусдаа улс орнууд Бүтээлч нийгэмд шилжих зорилгынхоо тухай зөвхөн тунхаглан зарлаж л болох юм. Эсрэг тохиолдолд тусдаа эсвэл бүлгээрээ өөрсдийн хүчээр Бүтээлч нийгэмд шилжихийг оролдсон улс орнуудын аюулгүй байдал, мөн хүн амынх нь аюулгүй байдалд заналхийлэл учирна. Тэд хараахан Бүтээлч нийгмийг дэмжээгүй байгаа улс орнуудаас хамааралтай, эмзэг, хамгаалалтгүй болно.
Хүний амьдрал бол хамгийн дээд үнэ цэнэ юм. Хүн бүрийн амьдралыг яг өөрийнх шигээ хайрлаж хамгаалах ёстой. Нийгмийн зорилго — Хүн бүрийн амьдралыг хангаж түүний үнэ цэнийг баталгаажуулах явдал юм. Хүний амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй ба байж болошгүй Нэг Хүн үнэ цэнэтэй байх юм бол Энэ нь бүх хүмүүс үнэ цэнэтэй гэсэн үг.
Төрсөн эрхээрээ хүн болгон Хүн байх эрхтэй болно. Бүх Хүмүүс эрх чөлөөтэй ба тэгш эрхтэй төрдөг. Бүгд сонголт хийх эрхтэй. Хүн, түүний эрх чөлөө ба эрхээс дээгүүр хэн нэгэн эсвэл зүйл энэ Дэлхий дээр байж болохгүй. Хүний эрх чөлөө ба эрхийг хэрэгжүүлэх нь бусдын эрх ба эрх чөлөөнд саад учруулах ёсгүй.
Хэн ч юу ч нийгэмд Хүний амьдрал ба эрх чөлөөнд аюул заналхийлэл учруулах эрхгүй!
Хүн бүрт хоол унд, орон гэр, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол ба нийгмийн бүрэн халамжийг оролцуулсан амин чухал хэрэгцээг үнэ төлбөргүйгээр хангахыг баталгаажуулна.
Нийгмийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл ба технологийн үйл ажиллагааг зөвхөн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглүүлсэн байх ёстой.
Эдийн засгийн баталгаажсан тогтвортой байдал: инфляци болон хямрал байхгүй,бүх дэлхий даяар тогтвортой ижил үнэ, нэгдсэн мөнгөний нэгж, тогтвортой багахан татвар, эсвэл бүр байхгүй.
Хүний болон нийгмийн аюулгүй байдлыг аливаа нэгэн аюул заналхийлээс хамгаалах бүх дэлхийн нэгдсэн онцгой байдлын алба хангах болно.
Нийгмийн мөнгөний хэрэгслийн хөдөлгөөн ба хуваарилалтын тухай үнэн зөв мэдээллийг Хүн бүр авах эрхтэй. Нийгмийн шийдвэрийн гүйцэтгэлийн байдлын тухай мэдээлэл Хүн бүрт нээлттэй байна.
ХМХ зөвхөн нийгмийн мэдэлд байж мэдээллийг үнэн зөв, нээлттэй ба шудрагаар тусгана.
Үзэл суртал нь хүний хамгийн сайн сайхан чанарыг дэлгэрүүлж Хүний эсрэг чиглэсэн бүхнийг таслан зогсоох чиглэлтэй байх ёстой.
Нэн тэргүүнд тавигдах гол зүйл бол хүнлэг чанар, Хүний оюун санааны болон ёс суртахууны өндөр хүсэл эрмэлзэл, хүнлэг ёс, ухамсар, харилцан хүндэтгэл, нөхөрлөлийг бэхжүүлэх байдал юм.
Том үсгээр бичигдэх Хүнийг хөгжүүлэх ба хүмүүжүүлэх нөхцлийг бий болгож хүн бүхэн ба нийгэмд ёс суртахууны үнэт зүйлсийг төлөвшүүлэх.
Хүчирхийлэл сурталчлахыг хориглож, тусгаарлах, түрэмгийлэх, хүнлэг бус байдлын ямар ч хэлбэрийг буруутган, буруушаана.
Бүтээлч нийгэмд хүн бүр бүх талын хөгжих ба өөрийгөө илэрхийлэх эрхтэй байна.
Боловсрол хүн бүрт үнэ төлбөргүй ба ижил нээлттэй байх ёстой.Хүнд өөрийн бүтээлч чадвар ба авьясыг хэрэгжүүлэх бүх нөхцөл ба боломжийг бий болгож өргөтгөж өгнө.
Байгалын бүх нөөц Хүний мэдэлд байх ёстой ба бүх хүмүүсийн дунд шудрагаар хуваарилагдана. Нөөцийг дангаар эзэмших болон оновчгүй хэрэглээг хориглоно. Энэхүү нөөцсийг Дэлхийн бүх хүмүүсийн дунд шудрагаар хуваарилна.
Хүн хүссэн тохиолдолд ажлаар хангана. Ижил албан тушаал, мэргэжил, мэргэшлийн цалин хөлс бүх дэлхийд ижил байна.
Хүн бүр хувийн өмч ба орлого олох эрхтэй, гэхдээ нийгмээс тогтоосон нэгж хүний хөрөнгөжих хэмжээний хүрээнд.
“Эрх мэдэл” гэсэн ойлголт Бүтээлч нийгэмд байхгүй байна, учир нь нийгмийн хариуцлага бүхэлдээ, түүний хөгжил, амьдралын нөхцөл байдал ба эв найр зохистой байдлыг хариуцах хариуцлага Хүн бүр дээр байх болно.
Хүн бүр Бүтээлч нийгмийн үйл хэргийг удирдахад болон Хүний амьдралыг сайжруулахад чиглэгдсэн хууль тогтоомжийг батлахад оролцох эрхтэй.
Нийгмийн чухал, нийгэмд мэдэгдэхүйц, Хүний амьдралын чанарт нөлөөлөхүйц эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхдээ тэднийг бүх ард түмний хэлэлцүүлэг ба санал асуулгаар шийдвэрлэнэ.
Аливаа улс орныг нэг хүн удирдах нь, туйлын сөрөг үр дагаварыг дагуулж, улс орныг радикализм, дарангуйлал, хүний эрхийг үл тоомсорлох байдал, дайн тулаан өдөөх зэрэг байдалд хүргэж болзошгүйг түүхэн баримтууд баталдаг. Нэг хүн, олон сая хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргах нь буруу бөгөөд аюултай. Бүтээлч нийгэмд, өөрийн улс орны болон дэлхий нийтийн асуудалтай холбоотой бүх чухал шийдвэрийг хүмүүс хамтдаа харилцаж гаргана. Үүний зэрэгцээ хүмүүс, улс төрчдөд тусдаа асуудлын шийдвэр, тодорхой хүрээний удирдлага, мөн хүмүүсийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг даалган, хөлсний менеджерийн хувиар ажиллуулж болно.
Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад, хүн бүр өөрийн улс орныг шууд эсвэл чөлөөтэй сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан удирдах эрхтэй гэж заасантай нийцдэг.
Яагаад өмнө нь хэрэгжиж байсан, мөн онолын хувьд боловсруулсан ч хэрэгжээгүй бүх загваруудтай харьцуулах хэрэггүй вэ? Яагаад гэвэл бусад бүх загваруудын нийгмийн зохион байгуулалтад олонхийн дээрээс засаглах ганц нэгний засаглал далд эсвэл ил хэлбэрээр үргэлж хадгалагдан үлддэг байсан. Харин Бүтээлч нийгэмд хэн ч хэзээ ч засгийн эрхийг булаан гарах, эсвэл түүнийг хүмүүсээс булаан авч чадахгүй, учир нь өөрөө удирдах удирдлагын үед засаглах үүрэг ажиллагаа нь бүх хүмүүсийн дунд тэгш хуваарилагдсан байдаг.
Бүтээлч нийгэмд өөрөө удирдах удирдлага хэрхэн ажиллахыг, “Дэлхийн хямрал. Гарц бий” Олон улсын форумд танилцуулсан видеоноос дэлгэрэнгүй үзээрэй.
Зөвшөөрсөн шийдвэр нь дараахийг илтгэнэ:
Дэлхийн нийтийн Үндсэн хуульд Бүтээлч нийгмийн 8 Үндсийг суурь зарчим болгон батална;
Дэлхий нийтийн Сонгуулийн нэг нэгдсэн платформыг Дэлхий дээрх засаглалын хамгийн дээд байгууллага болгон тогтооно;
Бүтээлч нийгэмд шилжих шилжилтийн үе эхлэх огноог товлоно;
Дэлхий даяарх, аль хэдийн үйлчилж ажиллаж эхэлсэн сая сая хүмүүстэй нэгдэж, Бүтээлч нийгмийн тухай эргэн тойрныхондоо, танил, танил биш хүмүүст хуулийн дагуу мэдээлээрэй. Бүтээлч нийгмийг байгуулах нийгмийн эрэлт хүсэлтийг хаа сайгүй бүрдүүлэхийн тулд ийм үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Гараг дээрх хүмүүсийн ихэнх хэсэг нь, хүн бүр зохист нөхцөлд амьдрах боломжтой гэдгийг хэр хурдан мэднэ, тэр хэрээр бүх дэлхийн санал асуулгын референдум хурдан явагдана.
Хэрэв бүх дэлхийн санал асуулгын референдумд хүмүүсийн дийлэх нь нийгмийн хэлбэрийг хэрэглэгчийнхээс бүтээлч болгон өөрчлөх шийдвэр гаргавал, ойролцоогоор 6 сарын дараагаас Бүтээлч нийгэмд шилжих шилжилтийн үе эхлэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 5-6 жил үргэлжилнэ. Түүнийг хэрэгжүүлсний дараа бид Бүтээлч нийгмийн шинэ эрин рүү орно.
Шилжилтийн үеийн эхний өдрөөс л гэхэд олон сайн тустай зүйлс, давуу талууд хүнд боломжтой болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй: хүн бүр аюулгүй, элбэг хангалуун, тогтвортой, эрх чөлөөтэй амьдралыг авна.
Улс төрчид, түүний дотор улс төрийн намуудын гишүүд, улс орны удирдагчид тэдний мэргэжлийн үйл ажиллагаа, эзэлж буй албан тушаал, олон нийтэд танигдсан байдал, нэр алдрынхаа ачаар Бүтээлч нийгмийн тухай мэдээлэх нэлээд илүү боломжийг эзэмшдэг. Мэдээлэлд улс төрчид оролцох нь Бүтээлч нийгэм байгуулах үйл явцыг ихээхэн хурдасгана.
Бүтээлч нийгмийн тухай идэвхтэй мэдээлэх улс төрчдийг “Бүтээлч нийгэм” төслийн оролцогчид хууль ёсны ямар ч аргаар дэмжих боломжтой.
Бүтээлч нийгмийг дэмжигч улстөрчид нь бас төслийн сайн дурын оролцогч гэдгийг анхаарах хэрэгтэй; эрх мэдлийг эзэмшдэг, олонхийн дэмжлэгтэй, мөн хууль тогтоомжийг, тэр дундаа үндсэн хуулийг өөрчлөх бодит боломжтой байсан ч, нэн тэргүүнд улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, ашиг сонирхлыг, ард түмнийхээ эрх ашиг, түүнчлэн намаас сонгогдсон бол түүний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.
Үүний зэрэгцээ улс төрчид өөрсдийн улс оронд болон олон улсын тавцанд Бүтээлч нийгмийн тухай мэдээллийг зөвхөн дан ганц хууль ёсны аргаар түгээж, түүнийг хурдан байгуулахад түлхэц үзүүлж болно. Мөн улс орнуудын боломж нөхцлөөс хамааран, зөвхөн хууль ёсны дагуу, хүмүүсийн дэмжлэгтэйгээр Бүтээлч нийгмийн зарим үндсүүдийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж болно. Гэхдээ энэ нь зөвхөн хүмүүст, тэдний эрх ба эрх чөлөөнд хохирол учруулахгүй, аюулд өртүүлэхгүй, мөн улс орныг эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын болон бусад өөр талууд дээр сулруулахгүй, төр улсын тогтолцоог эвдэхгүй, бие даасан байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдахад хүргэхгүй, улс орны өрсөлдөх чадварыг бууруулахгүй, бусад сөрөг үр дагаварт хөтлөхгүй тохиолдолд юм.
Эдгээр болгоомжлолууд нь тийм улс орон, бүх дэлхийн референдум дээр нийгмийн бүтээлч хэлбэрийг батлах хүртэл шударга бус, түрэмгий, дайнч бодлого дээр үндэслэсэн улс төр бүхий бусад улс орнуудтай хэрэглэгчийн хэвшлийн нөхцөлд үргэлжлэн харилцан оршсоор байна, мөн Бүтээлч нийгмийн хамгийн гол үндэс болох — хүний амьдралын үнэ цэнэт байдлыг ч бодитоор хангах боломжгүй байдлаас үүдэлтэй. Улс төрчид ямар ч өөрчлөлтийг нэвтрүүлсэн, юуны түрүүнд өөрийн улс орны болон ард иргэдийнхээ сайн сайхан байдалд санаа тавих ёстой.