ХҮН ТӨРӨЛХТӨНД ӨГСӨН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Уур амьсгал болон геодинамикийн гамшигуудын шалтгаануудын тухай тайлан

УУР АМЬСГАЛЫН ЗАГВАРУУД

ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН БОДЛОГОД НҮБ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэдэг. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцийг (НҮБ УАӨСК)1994 онд баталснаас хойш, НҮБ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлд дасан зохицоход чиглэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээр, стратеги бодлогыг боловсруулахад идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. 2015 оны Парисын хэлэлцээрийг ч НҮБ-ын ивээл дор баталсан бөгөөд уур амьсгалын аюулт өөрчлөлтөөс сэргийлэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан түүхэн ололтот үйл явдал байв.

Уур амьсгалын загвар, шинжлэх ухааны чухал өгөгдлүүд, мөн уур амьсгалын тал дээр авах арга хэмжээний зөвлөмжийг агуулсан НҮБ-ын уур амьсгалын тайлангуудтай илүү дэлгэрэнгүй танилцаж, мэдээлэл авах.

Бид, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэл, хүлэмжийн хийг багасгахад гүйцэтгэж буй үүрэг, хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрдөг. НҮБ нь олон улсын санаачилгуудыг дэмжиж хэрэгжүүлэх, тэдгээрийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид НҮБ-ын зорилтуудыг дэмжиж, илүү тогтвортой, хангалуун сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

ГЕОДИНАМИКИЙН БОЛОН УУР АМЬСГАЛЫН ҮЙЛ ЯВЦЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН ЗАГВАР: УУР АМЬСГАЛЫН ХЯМРАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭХ.

Уур амьсгалын хямрал ба түүний тухай ойлголт, шийдлийг танилцуулахын тулд, та бүхний анхааралд геодинамикийн болон уур амьсгалын үйл явцын харилцан хамаарлын загварыг толилуулж байна. Энэ нь Дэлхий дээр болж буй үйл явцыг илүү гүнзгий ойлгоход туслах чухал өгөгдлүүдийг гаргаж тавьдаг ба уур амьсгалын хямралыг даван туулахад дэвшилтэт арга хэрэгслийг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг илүү тодруулж харуулдаг.

Эдгээр боловсруулсан загварууд нь олон жилийн судалгааны үр дүн юм. Нүүрсхүчлийн хий, метан гэх мэт хүлэмжийн хий нь уур амьсгалын өөрчлөлтийн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй үндсэн хүчин зүйл гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ далайд уусч нэвчсэн бичил - нано хуванцар мэтийн уур амьсгалын хямралыг хурцатгадаг, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нэмэлт хүчин зүйлүүд бий. Мөн уур амьсгалын нөхцөл байдлыг дордуулдаг геодинамикийн хүчин зүйлүүдийг ч тооцож үзэх нь чухал.

Энэхүү загварт уур амьсгалын, геодинамикийн, мөн хүний хүчин зүйлүүдийн харилцан хамааралд онцгой анхаарал хандуулсан. Эдгээр хүчин зүйлүүдийн нийлбэр нь өнөөдрийн бидний ажиглаж буй уур амьсгалын хурц хямралд хүргэж байна.

ДЭЛХИЙ ДЭЭР ОРЧИН ЦАГТ БОЛЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН МАТЕМАТИК БА ТЕКТОНОФИЗИКИЙН ЦОГЦ ЗАГВАР

Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн, “Бүтээлч нийгэм” төслийн дэлхийн 180 орны сайн дурынхны дэмжлэгтэйгээр хийсэн, олон жилийн судалгааны үр дүн бол энэхүү математикийн болон тектонофизикийн загвар бөгөөд орчин цагт Дэлхийн бүх давхаргад болж буй өөрчлөлтүүдийг тусган харуулдаг.

Энэхүү загвар нь агаар мандал, литосфер, соронзон мандал, цөм болон мантид болж буй мөчлөгт үйл явцын учир шалтгаан - үр дагаварын харилцан холбоог харуулдаг. Загварт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй антропоген хүчин зүйлс, Дэлхий дээр болж буй уур амьсгалын огцом өөрчлөлт, геодинамикийн аномаль хэвийн бус үйл явцыг тооцож үзээд зогсоогүй, бас Нарны аймгийн гарагуудад болж буй өөрчлөлтүүдийг ч харгалзан тооцсон. Загварыг мөн өмнөх мөчлөгт гамшигуудын түүх, геохронологи он цагийн өгөгдлүүд дээр үндэслэн хийсэн болно.
Загварт, олон хүчин зүйлүүдийг хамруулан шинжилсэн. Тиймээс энэ загвар нь хүн төрөлхтөнд үлдсэн хугацааг үнэлж, хариуцлагатай шийдэлд хүрэх, зайлшгүй шаардлагатай хүчин чармайлтыг гаргаж, уур амьсгалын хямралыг даван туулах боломжийг бий болгодог.

Судалгаа, загварчлалын үр дүнг энэ хуудсан дахь интерактив тайланд толилуулж байна. Тайлангийн текст хувилбар болон нэмэлт материалыг доороос татаж авах боломжтой.

БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
Бидэнтэй холбогдох:
[email protected]
Яг одоо хэн бүхэн маш ихийг хийх боломжтой!
Ирээдүй хүн бүрийн хувийн сонголтоос шалтгаална!