Logo Creative Society БҮТЭЭЛЧ
НИЙГЭМ
Нэгдэх

“БҮТЭЭЛЧ НИЙГЭМ” ТӨСЛИЙН ТУХАЙ

Бүтээлч Нийгэм төсөл бол — дэлхийн бүх хүн төрөлхтөний төсөл бөгөөд хүн бүрт хамаатай юм.
Нэгдэх #CREATIVESOCIETY
Collage
icon

ТӨСЛИЙН САНАА

Энэхүү төслийг байгуулах анхдагч үйл явдал бол олон орны хүмүүсийг нэгтгэж чадсан олон улсын “Нийгэм. Эцсийн боломж” конференц байсан юм.
  • Дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүс олон тооны хурлын танхимд цугларч, орчин үеийн соёл иргэншилд тулгараад байгаа сорилтуудыг илэн далангүй, шударгаар хэлэлцэхийн тулд нэгэн зэрэг интернетээр бие биетэйгээ видео холболт тогтоосон юм.
  • Энэхүү хурлаас одоогийн хүн төрөлхтөний гол асуудал бол нийгмийн хэрэглээний хэлбэр гэсэн дүгнэлт байв. Бий болсон мухардмал байдлаас гарах цорын гац зам бол — нийгмийн тогтолцоог бүхэлд нь хэрэглээнийхээс бүтээлч болгож өөрчлөх.
Нийгмийн бүтээлч тогтолцоо нь ямар байх вэ:
icon
манай соёл иргэншлийг өөрийгөө устгах мухардмал байдлаас гаргах;
icon
дайн дажин, мөргөлдөөн, хүчирхилэл ба өлсгөлөнгүй ирээдүйг бататгах;
icon
бүх дэлхий даяар хүмүүст одоо ба ирээдүйдээ санаа зовохгүй зохистой  амьдралыг өгөх;
icon
орчин үеийн нийгмийг соёл иргэншлийн амьдралын бүх салбарт тайван хөгжлийн болон нэгдлийн шинэ үе шатанд гаргах хэмжээнд байх уу?
Хүн төрөлхтөний төлөөлөгчид бид ийм бүтээлч нийгмийг ямар гэж харж байгаа вэ?
Энэхүү зорилго дор бид бүгд яаж нэгдэж  түүнд хүрэх вэ?
Бүх нийтээрээ энэ асуултанд хариулахын тулд л дэлхий нийтийн “Бүтээлч нийгэм” төслийг бий болгосон юм.
“Бүтээлч нийгэм” төсөл нь нийт хүмүүсийн бүтээл учраас оролцогчид өөрсдөө энэхүү санаачлагыг хэрэгжүүлж байгаа юм. Бүтээлч нийгэм төслийн оролцогчид нь бүх ард түмний эрх ашгийн үүднээс дэлхийн бүх улс оронд Бүтээлч нийгмийн 8 суурийг хэрэгжүүлэхийн төлөө зогсдог олон нийтийн төлөөлөл юм. Бүтээлч нийгмийг бий болгох үе шатуудын талаар нийтлэлээс уншина уу “Бүтээлч нийгмийн сууриуд ба бүтээх үе шатууд”.
Бүтээлч нийгмийн талаар Игорь Михайлович Даниловтой хийсэн ярилцлага
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
БҮТЭЭЛЧ НИЙГМИЙН
8 ҮНДЭС
creativesociety.com
1. Хүний амьдрал
Хүний амьдрал бол хамгийн дээд үнэ цэнэ юм. Хүн бүрийн амьдралыг яг өөрийнх шигээ хайрлаж хамгаалах ёстой. Нийгмийн зорилго — Хүн бүрийн амьдралыг хангаж түүний үнэ цэнийг баталгаажуулах явдал юм. Хүний амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй ба байж болошгүй Нэг Хүн үнэ цэнэтэй байх юм бол Энэ нь бүх хүмүүс үнэ цэнэтэй гэсэн үг.
2. Хүний эрх чөлөө
Төрсөн эрхээрээ хүн болгон Хүн байх эрхтэй болно. Бүх Хүмүүс эрх чөлөөтэй ба тэгш эрхтэй төрдөг. Бүгд сонголт хийх эрхтэй. Хүн, түүний эрх чөлөө ба эрхээс дээгүүр хэн нэгэн эсвэл зүйл энэ Дэлхий дээр байж болохгүй. Хүний эрх чөлөө ба эрхийг хэрэгжүүлэх нь бусдын эрх ба эрх чөлөөнд саад учруулах ёсгүй.
3. Хүний аюулгүй байдал
Хэн ч юу ч нийгэмд Хүний амьдрал ба эрх чөлөөнд аюул заналхийлэл учруулах эрхгүй!
Хүн бүрт хоол унд, орон гэр, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол ба нийгмийн бүрэн халамжийг оролцуулсан амин чухал хэрэгцээг үнэ төлбөргүйгээр хангахыг баталгаажуулна.
Нийгмийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл ба технологийн үйл ажиллагааг зөвхөн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглүүлсэн байх ёстой.
Эдийн засгийн баталгаажсан тогтвортой байдал: инфляци болон хямрал байхгүй,бүх дэлхий даяар тогтвортой ижил үнэ, нэгдсэн мөнгөний нэгж, тогтвортой багахан татвар, эсвэл бүр байхгүй.
Хүний болон нийгмийн аюулгүй байдлыг аливаа нэгэн аюул заналхийлээс хамгаалах бүх дэлхийн нэгдсэн онцгой байдлын алба хангах болно.
4. Мэдээллийн нээлттэй тунгалаг байдал
Нийгмийн мөнгөний хэрэгслийн хөдөлгөөн ба хуваарилалтын тухай үнэн зөв мэдээллийг Хүн бүр авах эрхтэй. Нийгмийн шийдвэрийн гүйцэтгэлийн байдлын тухай мэдээлэл Хүн бүрт нээлттэй байна.
ХМХ зөвхөн нийгмийн мэдэлд байж мэдээллийг үнэн зөв, нээлттэй ба шудрагаар тусгана.
5. Бүтээлч үзэл суртал
Үзэл суртал нь хүний хамгийн сайн сайхан чанарыг дэлгэрүүлж Хүний эсрэг чиглэсэн бүхнийг таслан зогсоох чиглэлтэй байх ёстой.
Нэн тэргүүнд тавигдах гол зүйл бол хүнлэг чанар, Хүний оюун санааны болон ёс суртахууны өндөр хүсэл эрмэлзэл, хүнлэг ёс, ухамсар, харилцан хүндэтгэл, нөхөрлөлийг бэхжүүлэх байдал юм.
Том үсгээр бичигдэх Хүнийг хөгжүүлэх ба хүмүүжүүлэх нөхцлийг бий болгож хүн бүхэн ба нийгэмд ёс суртахууны үнэт зүйлсийг төлөвшүүлэх.
Хүчирхийлэл сурталчлахыг хориглож, тусгаарлах, түрэмгийлэх, хүнлэг бус байдлын ямар ч хэлбэрийг буруутган, буруушаана.
6. Хүвь хүний хөгжил
Бүтээлч нийгэмд хүн бүр бүх талын хөгжих ба өөрийгөө илэрхийлэх эрхтэй байна.
Боловсрол хүн бүрт үнэ төлбөргүй ба ижил нээлттэй байх ёстой.Хүнд өөрийн бүтээлч чадвар ба авьясыг хэрэгжүүлэх бүх нөхцөл ба боломжийг бий болгож өргөтгөж өгнө.
7. Шудрага ёс ба тэгш байдал
Байгалын бүх нөөц Хүний мэдэлд байх ёстой ба бүх хүмүүсийн дунд шудрагаар хуваарилагдана. Нөөцийг дангаар эзэмших болон оновчгүй хэрэглээг хориглоно. Энэхүү нөөцсийг Дэлхийн бүх хүмүүсийн дунд шудрагаар хуваарилна.
Хүн хүссэн тохиолдолд ажлаар хангана. Ижил албан тушаал, мэргэжил, мэргэшлийн цалин хөлс бүх дэлхийд ижил байна.
Хүн бүр хувийн өмч ба орлого олох эрхтэй, гэхдээ нийгмээс тогтоосон нэгж хүний хөрөнгөжих хэмжээний хүрээнд.
8. Өөрөө өөрийгөө удирдах нийгэм
“Эрх мэдэл” гэсэн ойлголт Бүтээлч нийгэмд байхгүй байна, учир нь нийгмийн хариуцлага бүхэлдээ, түүний хөгжил, амьдралын нөхцөл байдал ба эв найр зохистой байдлыг хариуцах хариуцлага Хүн бүр дээр байх болно.
Хүн бүр Бүтээлч нийгмийн үйл ажиллагааг удирдах үйл явцад оролцох болон Хүний амьдралыг сайжруулах хууль тогтоолыг тогтоох эрхтэй.
Нийгмийн чухал, нийгэмд мэдэгдэхүйц, Хүний амьдралын чанарт нөлөөлөхүйц эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхдээ тэднийг бүх ард түмний хэлэлцүүлэг ба санал асуулгаар шийдвэрлэнэ.
icon

ЗОРИЛГО БА АЖЛУУД

#CREATIVESOCIETY
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
icon
Хэрэглээний загварын системээс ангид Бүтээлч нийгмийг байгуулах.
Төслийн ажлууд:
1
Бүх дэлхий дээр тайван замаар бүтээлч нийгэм байгуулж болох тийм нөхцлийг бүрдүүлэх.
2
Бүх дэлхий дээрх хүмүүсийн  бүтээлч нийгэмд амьдрах хүсэлтэй эсэх, мөн тэд түүнийг яаж төсөөлж байгаа тухай санааг мэдэж авах.
3
Хүний амьдралын бүхий л салбарт бүтээлч нийгмийн үзэл баримтлал, загварын талаар олон улсын хэмжээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх суурь талбар бий болгох.
4
Бүх хүн төрөлхтнийг нэгтгэх шинэ арга замыг хайж, нийгмийн байдал, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр хүн бүрийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцлийг бүрдүүлэх.
icon

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

Бүтээлч нийгэм төслийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
collage
Олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл бодлыг тодруулах зорилгоор дэлхий даяар  нийгмийн санал асуулга, ярилцлага хийж явуулж байна.
“Мэргэжилтнүүдийн тоглолт” форматын олон улсын мэргэжилтнүүдийн хурал.
Нийгмийн ач холбогдолтой арга хэмжээ, форум, профайл уулзалт, дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн вебинар, онлайн видео подкаст  зохион байгуулах, дэлхийн бусад платформ дээрх ижил төстэй арга хэмжээнд оролцох.
Шинжилгээ, судалгааны нийтлэл, зохиогчийн болон шинжээчийн дүгнэлт, тойм, ярилцлага болон бусад мэдээллийн материалыг нийтлэх.
Видео хөтөлбөр, танилцуулга, олон нийтийн видео, баримтат кино, видео тойм хийх.
Хүн төрөлхтний зохистой Ирээдүйг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэцгээе!