Logo Creative Society БҮТЭЭЛЧ
НИЙГЭМ
Нэгдэх
2021 долдугаар сарын 24
/
72 хэл дээр синхрон орчуулгатай
/
180 улс орон

Олон улсын онлайн-конференц Дэлхийн хямрал.
Энэ бүгдэд хамаатай

Орчин үеийн соёл иргэншил тогтворгүй байдал, дэлхий нийтийг хамарсан хямралын үе шатанд шилжин оржээ. Дэлхийн санхүү-эдийн засаг, байгаль орчин, хүний нийгэм, уур амьсгалын хямрал — энэ бол хүн бүрт тулгарч буй бодит байдал. Гэхдээ энэ дөнгөж эхлэл нь. Дэлхий нийтэд нүүрэлсэн аюул түгшүүрийн цар хэмжээг хүмүүс ухамсарлаж байна уу? Гариг дээрх хүн бүр ойрын ирээдүйд амьдралын бүх хүрээг хамрах эрс өөрчлөлттэй тулгарах нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн хамтын нийгэм үүний тухай хэр мэдээлэлтэй байна вэ, бэлэн байгаа юу гэдгийг бүүр ярилтгүйгээр?
“Дэлхийн хямрал. Энэ бүгдэд хамаатай” Олон улсын онлайн-конференц — дэлхийн өнцөг булан бүрийн сайн дурынхны “АЛЛАТРА” олон нийтийн хөдөлгөөний платформ дээр зохион байгуулсан чухал арга хэмжээ юм.
2021 оны долдугаар сарын 24 нд, Гринвичийн цагаар 15:00 д дэлхийн 72 хэл дээр синхрон орчуулж, олон улсын олон мянган медиа суваг, платформоор шууд дамжуулсан.
Конференцийн зорилго — улам бүр хурцдаж буй, хүн бүрийг хөндөх болсон дэлхийн хямралын гадаад болон дотоод хүчин зүйлсийг бүх талаас нь тусгаж, цогц ойлголт мэдээллийг өгөх.
Конференцийн гол сэдвүүд:
Дэлхийн нийгмийн амьдралын янз бүрийн салбарт нэвтэрч буй дижитал тоон өөрчлөн шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан өндөр технологи: ашиг тус, эрсдэл.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба бөөнөөр ажилгүйдэх аюул заналхийлэл.
Ажилгүй ирээдүй: хэрэглэгчийн хэвшлийг хадгалсан тохиолдолд зайлшгүй болох, дэлхийн эдийн засгийн сүйрлийн шалтгаанууд.
Нийгмийн бүх давхаргад болох эрс өөрчлөлтүүд.
Хүн амын хэт өсөлтийн асуудал.
Гаригийн нөөцийн эрчтэй хомсдол.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт.
Гадаад хүчин зүйлээс шалтгаалж буй геологийн үйл явдлын мөчлөг.
Бүтээлч нийгмийг байгуулахад хүн бүр чухал тухай.
Хүн төрөлхтөний оршин тогтнол ба соёл иргэншлийн шинэ сэргэлт.
Одоо бий болсон байдлыг эрүүл саруул ухаанаар харж байгаа хүмүүс өөрсдөө, бүх дэлхийн сайн дурынхан янз бүрийн салбарын эрдэмтдийн хамт тус конференци дээр яг одоо хүн бүрт хамаатай болж буй янз бүрийн хямралуудын болон ойртож буй нийт дэлхийн сүйрлийн шалтгаан-үр дагаврын холбоосуудыг тодорхойлсон юм.
Хамгийн сүүлийн мэдээ үйл явдлаас бүү хоцроорой
- 1 -
“Бүтээлч Нийгэм” Ютуб-сувганд захиалга өгөх ба “Хонх” дарах
- 2 -
Телеграм-сувганд захиалга өгч чухал үйл явдлын мөрийг дагах