2019 оны 5-р сарын 11-нд Олон улсын “АЛЛАТРА” нийгмийн хөдөлгөөний платформ дээр олон улсын теле-гүүр “НИЙГЭМ. СҮҮЛЧИЙН БОЛОМЖ” — дэлхий хэмжээний өвөрмөц үйл явдал болсон. Энэхүү агуу үйл явдал Жоржиа мужийн Атланта хотод (АНУ) гараагаа эхэлсэн.
“НИЙГЭМ. СҮҮЛЧИЙН БОЛОМЖ” — энэ бол олон орны хүмүүсийг амьд харьцааны хэлбэрээр нэгтгэсэн, хүн төрөлхтөний түүхэн дэх анхны конференц юм. Хүмүүс гарагийн янз бүрийн өнцөг буланд конференц-танхимуудад цугларч, нийгэмд бодитой тулгарч буй чухал асуудлуудыг нээлттэй, шударга хэлэлцэхээр нэгэн зэрэг Интернетээр холбогдсон.
Тэдний дунд: АНУ, Украин, ОХУ, Беларусь, Швейцар, Чех, Испани, Словак, АНЭ, Казахстан, Герман, Узбекистан, Их Британи, Молдов, Итали, Латви, Канад, Шинэ Зеланд ба бусад орны оролцогчид байв. Хүмүүс дэлхийд анх удаа, тэдний үндэс угсаа, шашин шүтлэг, ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр сууриас үл хамааран нэгдэж, манай нийт соёл иргэншлийг догдлуулж буй гол асуулт: “Хүн төрөлхтөн бид нийгмийн хөгжлийнхөө чиглэлийг хэрхэн хэрэглэгчийнхээс бүтээлч рүү өөрчлөх вэ?” гэдгийг хэлэлцэж, үнэнийг нээлттэй илэн далангүй ярьж сонсгосон.
Илтгэгчид, аль хэдийн үеэ өнгөрөөсөн хэрэглэгчийн хэвшлийн талаарх олон улсын олон нийтийн бодит сэтгэгдлийг илэрхийлж, үгээ тод зоригтой хэлж байв: “Энд хэн ч хэнийг ч алахыг хүсээгүй, тийм бол хэн ч түрэмгийллийг хүсээгүй нь ойлгомжтой. Бид бүгд энх тайвныг, бие биетэйгээ сайхан харилцахыг хүсдэг. Тэгвэл яагаад бидэнд дайсан байгаа гэж итгүүлдэг, биднийг айдас, үзэн ядалтад амьдрах ёстой гэж тулгадаг юм бэ? Гомдоллодог нь хүмүүс биш. Харин нэг түрийвчээ, биднийг засаглах эрх мэдлээ хувааж чаддаггүй тэд л гомдоллодог. Гэхдээ түрийвч нь, уг нь бол биднийх гэдгийг бүр яриагүй шүү”.
УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ ХЭЛБЭР БА ШИЙДЭЛ ХҮЛЭЭСЭН АСУУДЛУУД
Бүх оролцогчид, энэ арга хэмжээ үнэхээр онцгой, урьд өмнө болж байгаагүй хэлбэрээр болж байгааг тэмдэглэсэн. Бараг бүх илтгэгчид шууд танхимаас, өөрийн суудлаас ярьсан ч, тэд хамтдаа, арга хэмжээнд оролцсон дэлхийн өнцөг булан бүрийн зочид нэг нэгдмэл байв. Үг хэлсэн хүн бүрийн үг мянга мянган хүмүүсийн санал бодлыг илэрхийлсэн, харин оролцогч бүр нь нийгмийн янз бүрийн төлөөлөгчид байв. Кинотеатрын танхимууд болон дэлхийн конгресс-төвүүдэд цугларсан хүмүүс бие биенээ том дэлгэц дээр харцгааж байв. Гарагийн өөр өөр цэгт байгаа хүмүүс, зуучлагчгүйгээр бие биенийхээ нүдийг шууд харж харилцсан!
Танхимуудаас гаргаж тавьсан цагаа олсон асуултуудыг олон нийт онцгой мэдрэмжтэй хүлээн авч, хариулж байв. Тэнд байсан хүмүүс “Энэ үнэхээр бүгдийг зовоож буй зүйл! Арай гэж үнэнийг жинхэнээр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үгийн тоглолтгүй, улс төрийн хачир чимэггүй ярьж байгаад бид баяртай байна. Энэ нь бид хүмүүс нэгдвэл хүчтэй, сайн сэтгэл янз бүрийн улс орнуудад амьд байсаар байгааг харуулж байна!” гэж тэмдэглэцгээж байв.
“НИЙГЭМ. СҮҮЛЧИЙН БОЛОМЖ” конференц дээр хөндөж тавьсан асуултуудын дотор дараах асуудлууд байсан:
Яагаад хэрэглэгчийн нийгмийн хэвшил манай соёл иргэншлийн хөгжлийн мухардал болсон бэ? Улс орнууд, ард түмнүүдэд гарз хохиролгүй, хэнд ч хохиролгүй бүгд хамтдаа тайван замаар бүтээлч нийгмийн хэлбэрт шилжихийн тулд юу хийх вэ?
Хэрэв дэлхийн өөр өөр улс орнуудын хүмүүсийн ихэнх нь нэг л зүйлийг — энх тайван, жаргалтай амьдралыг хүсдэг юм бол, яагаад XXI зууны бидэнд олон улсын зөрчилдөөн, арьс өнгө болон шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах гэх мэт дэлхийн хэмжээний асуудлууд байсаар байна вэ?
Яагаад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Бүтээлч нийгмийг байгуулах чухал мэдээллийг гажуудуулдаг эсвэл дуугуй өнгөрөөдөг вэ? Бүтээлч нийгэм дэх олон нийтийн МХүүд ямар байх ёстой вэ? Дэлхийд ийм олон шашин байсаар атал, яагаад нийгэмд хүнлэг байдал байхгүй байна? Яагаад жишээ нь, хэрэв бид бүгдийн мэдэх исламыг авбал, түүнийг доошлуулж гутаадаг вэ, харин үнэндээ мусульмануудын хувьд — энэ бол Хайрын шашин?
Хэн “Шүүлтийн өдрийн цаг” гэж нэрлэгддэг цагийн зүүг, хүн төрөлхтөнд зориулан 12т 2 минут дутуу байхаар тохируулж, үүнийг “олон улсын байдал хурцдах, цөмийн зэвсгээр хөөцөлдөх хүчин зүйл” мэтээр дэлхийн хэвлэл МХээр зарлан шуугиулсан бэ? Яагаад “ертөнцийн төгсгөл болон хүн төрөлхтөн бүрэн устах” цагийг 12оор тэмдэглэсэн бэ?
Сайн санаат бүх хүмүүсийг яаж нэгтгэх вэ? Гарц бий! Хүмүүс хамтдаа бол маш ихийг хийж чадна!
Энэ G20 тоглоом биш. Тэд бол дэлхийн янз бүрийн орны эрх чөлөөт хүмүүс, тэд үнэнийг ил нээлттэй үгээр хэлдэг. Гол эрхэмлэх зүйл нь Энх тайван, Хүн чанар, Хүмүүнлэг байдал байх нэгдмэл хүн төрөлхтөний гэр бүлд амьдрахыг хүсдэг.
ЖИЛИЙН ДАРАА НИЙТ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ НЭГТГЭХ
Энэхүү өргөн цар хүрээт арга хэмжээн дээр илтгэгчид, жилийн дараа 5 сарын хоёр дахь бямба гаригт үүнээс илүү өргөн хэмжээний “НИЙГЭМ. СҮҮЛЧИЙН БОЛОМЖ” #allatraunites олон улсын онлайн конференцийг зохион байгуулж, бүх дэлхийгээрээ цуглан, бүх орнуудын төлөөлөгчид, удирдлагуудыг урихыг санал болгосон.
“Өнөөдөр 5-р сарын хоёр дах бямба гариг. Нэг жилийн дараа дэлхийн бүх хүмүүстэй, дэлхийн бүх хамтын нийгэмлэгүүдтэй, манай удирдагчид болон төр засгийн албан тушаалтнуудтай хамтдаа цугларцгаая. Хэрэв төр засгийн өндөр албан тушаалтнуудад жирийн хүмүүс рүү бууж очиход үнэхээр залхуутай байгаа бол, энэ асуудал биш ээ, тэд өөрсдийн албан өрөөнөөс, тухлаг буйдан сандлаасаа Интернетээр холбогдож болно. Дэлхийн бүх олон нийтийн нүд рүү монитороор ч болов харж, бидний жирийн хүмүүсийн асуултад хариулж болно, учир нь өнөөдөр тэд ерөнхийлөгчүүд ч, маргааш тэд жирийн л иргэд болно. Бидний удирдагчид үнэхээр биднийг алахыг хүсдэг эсэхийг ойлгохын тулд хамдаа цугларцгаая? Тэд үнэн хэрэгтээ бидэнтэй юу хийдгийг — тэд биднийг авардаг уу, эсвэл биднийг айлган сүрдүүлдэг үү? гэдгийг асуухыг хүсч байна”.
Үүний тулд бидний хүн нэг бүр маш ихийг хийж чадна. Хүн бүрд өөрийн байр сууриа илэрхийлэх, бас бүтээлч нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах боломж олгохын тулд, энэ конференцийн тухай аль болох олон хүмүүст мэдээлж хүчин чармайлт гаргаж болно. Эрүүл сэтгэдэг хүн бүр тийм нийгэмд амьдрахыг хүсдэг:
“Бид бүгд сайхан ертөнцөд амьдрахыг хүсдэг, хэрэв бид бүтээхгүй бол, өөр хэн үүнийг хийх вэ?... Энэ конференцийн тухай мэдээллийг ХМХ, мөн бүх сошиал сүлжээнд хуваалцаж, гарагын хэмжээнд хийж чадах боломжтой бүхнээ хийцгээе. Энэ бол сүүлчийн боломж, бид цагийг хураан, аз жаргалтай амьдарч болно. Гэхдээ бид энэ нэгдэх боломжийг ашиглахгүй гэж шийдвэл, сүүлийн 2 минут өнгөрөхийг хүлээх хэрэг байна уу? Бид шууд яг одоо цагын зүүг “Шөнө дунд” болгон тавьж болно. Маргаашийн ертөнц ямар байх нь биднээс шалтгаална. Бид уур амьсгалын өөрчлөлтүүдэд нөлөөлж чадахгүй гэдгээ ойлгодог, гэсэн ч бид бидний, хүмүүс хоорондын харилцааг өөрчилж чадна. Ингээд дараа жилийн 5-р сарын хоёр дах бямба гарагт уулзаж, манай соёл иргэншлийн замыг хамтдаа сонгоцгооё!”
ДЭЛХИЙД ТАРХСАН ХЭМНЭЛ #CREATIVESOCIETY
“НИЙГЭМ. СҮҮЛЧИЙН БОЛОМЖ” онцгой конференц нь бүх дэлхий даяар асар их хэмнэл резонансад орж, цууриатсан. Арга хэмжээ дууссан, гэсэн ч янз бүрийн оронд буй хүмүүс тарж салаагүй. Үзэж сонссон зүйлийнхээ тухай хэлэлцүүлэг, видео сэтгэгдэл, саналыг шөнө дунд хүртэл хийсээр ирсэн. Бүгд энэхүү үйл явдал нь чухал тэмдэглэлт гэдгийг санал нэгтэй онцолж байв: үнэнийг арай гэж бүх дэлхий даяар сонсгосон! Оролцсон бүх хүмүүс (нийгмийн зүтгэлтнүүд, консулууд, төрөл бүрийн байгууллагуудын төлөөлөгчид, гавьяат зүтгэлтнүүд болон бүх уригдагсад) хүлээн зөвшөөрч байгаа байр сууриа илэрхийлж, энэ мэдээллийг түгээх, мөн “НИЙГЭМ. СҮҮЛЧИЙН БОЛОМЖ. 2020” шинэ хэлбэрийн дэлхийг хамарсан өргөн арга хэмжээний бэлтгэлд бодитой хамтарч ажиллах, оролцоход бэлэн гэдгээ хэлцгээж байв.
Бүх дэлхийн олон нийтийн анхаарлыг, хүн бүрийн ирээдүйд хамаатай дэлхийн хэмжээний онцгой санаачлагад хандуулахад чиглэсэн #allatraunites хэштэг, дэлхийн сошиал сүлжээнүүдэд өргөн тархалттай болж байна! Энэхүү санаа нь дэлхийн олон орны оролцогч нарт үйлчилж хөдлөх урам зориг өгсөн. Үнэндээ бүх ард түмний энэ санаачлага нь — бүх хүн төрөлхтөний хувьд орчин үеийн хямралууд, мухардлаас гарах бодит гарц нь юм! Яг одоо хүн бүр нийт хүн төрөлхтөнд эерэг ирээдүйг бүтээх үйлсэд хэвь нэмрээ оруулж, гар бие оролцох боломжтой!