ДЭЛХИЙГ ХАМАРСАН САНААЧИЛГА
“Бүтээлч нийгэм” төсөл

Дэлхийн хамтын нийгэмлэг, улам хүчирхэгжсээр байгаа уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдсэн аюул заналтай тулгарч буй өнөө үед, аюулгүй байдал, тогтвортой байдлаа хангах нь хүн бүрийн хувьд гол зүйл нь болж байна. Энэ нь яаралтай, шийдвэртэй хамтын үйлчлэлийг шаарддаг. Уур амьсгалын сорилтын үед амь үлдэхийн төлөө арга ядан тэмцэхэд хүрэхгүй байх, тийм ирээдүйг бүтээхийн төлөө “Бүтээлч нийгмийн” сайн дурынхан бүх хүчин чармайлтаа чиглүүлж байна.
ХҮН БҮР АЮУЛГҮЙ БАЙХ ИРЭЭДҮЙГ ХАНГАХЫН ТӨЛӨӨ:
Уур амьсгалын хямралаас гарахын тулд бүх хүчин чармайлтаа нэгтгэх

БИДНИЙ ЗОРИЛГО, ЧИГ ҮҮРЭГ

“Бүтээлч нийгмийн” зорилго, чиг үүрэг - дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг нийтийг хамарсан уур амьсгалын хямралын асуудалд хандуулж, шалтгааныг судлан, шийдлийг олох.

Цаашид уур амьсгалын сүйрлээс урьдчилан сэргийлж, хүмүүсийн амь амьдралыг хамгаалахын тулд хүн төрөлхтөний шинжлэх ухааны боломжийг нэгтгэх нөхцлийг бүрдүүлэх.

Бид НҮБ-ын зорилтыг дэмждэг. Мөн илүү тогтвортой, сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд НҮБ-ын уур амьсгалын тайлантай танилцаарай. Тайланд уур амьсгалын загварууд, шинжлэх ухааны чухал өгөгдлүүд, мөн уур амьсгалын тал дээр хийх ажлын зааварчилгаа бий.

“Бүтээлч нийгэм” нь олон улсын судалгааны төслүүдийг санаачлан ажилладаг ба НҮБ-ын ардчилсан зорилтуудын биелэлтэд эрмэлздэг. Уур амьсгалын хямралыг сөрж, даван туулах боломжийг бий болгохын тулд “Бүтээлч нийгэм” төслийн оролцогчид салбар дундын судалгаа явуулж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст мэдээлэл түгээн, нэгдэхийн төлөө хамтран ажиллаж байна. “Бүтээлч нийгмийн” сайн дурынхны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас үзнэ үү “Бидний үйл ажиллагаа”.

СҮҮЛИЙН ҮЕИЙН
УУР АМЬСГАЛЫН
ТОВЧ МЭДЭЭ

“Бүтээлч нийгмийн” сайн дурынхан, байгалийн гамшиг ба уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлуудын мэдээллийг олон нийтэд байнга хүргэсээр ирсэн.

НЭГ ЗОРИЛГОД НЭГДЭГСЭД

Бидний өмнө тулгарч буй сорилтууд хүнд хэцүү. Гэсэн ч та энд, “Бүтээлч нийгэм” төслийн сайн дурынхны дунд байна, та үзэл санаа нэгтнүүдээ олж, дэмжлэг аваарай. Бид уур амьсгалын хямралаас гарах арга замууд ба хяналт шинжилгээнд чиглэгдсэн салбар дундын судалгааг 27-оос илүү жилийн турш явуулж байгаа туршлагатай. Бид бүгдийн нийтлэг асуудал дээр үр дүнтэй ажиллаж, шийдлийг олохын тулд дэлхийн олон нийт хүчин чармайлтаа нэгтгэх шаардлагатай гэдэгт бид анхаарлаа төвлөрүүлдэг.

10+дэлхийн олон улсын форум, конференцууд
150+хэлний орчуулгатай, дэлхий нийтийн форумууд
27+жилийн шинжлэх ухааны бие даасан судалгаа
180+улс орон
0-гадны санхүүжилт
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
Бидэнтэй холбогдох:
[email protected]