Та хуванцар савыг хачиртай талх, подволк цамц эсвэл гар утас болгон хувиргаж болохыг мэдэх үү?
Бүтээлч нийгэмд айл бүр 2 шинэ төхөөрөмжтэй болно: хог боловсруулж ашиглах утилизатор, хуулбарлан бүтээгч репликатор. Тэдгээрийн тусламжтай хогоо дахин боловсруулж, тансаг хоолноос эхлээд өндөр технологийн гаджет гар утсын хүртэл бий болгох боломжтой. Үнэндээ бүх материаллаг зүйлс нэг л ижил элементүүдээс бүрддэг, гол нь тэднийг зөв нийлүүлэн хослуулж, байрлуулах юм.
Өнөөдөр л гэхэд ундааны молекулуудыг 3D принтер дээр хэвлэн, ундаа бэлтгэж чадаж байна! Хүнсийг хуулбарлан бүтээгч реплткаторт бэлтгэх нь аль хэдийн уран зөгнөл биш болсон, харин технологийн дараагийн алхам төдий л зүйл юм.
Гэхдээ өнөөгийн нийгмийн хэрэглэгчийн хэвшлийг бүтээлч нийгмийн хэлбэрт шилжүүлэн өөрчилж, хүүхдүүд, ач зээ нартаа үлдээхэд ичихээргүй аз жаргалтай ертөнцийг байгуулсан тохиолдолд л ийм техникийн дэвшлийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Бидэнтэй нэгдээрэй! “Бүтээлч нийгэм” төсөл хүн бүрд зориулагдсан, та бүхний өмнө нээлттэй байна!
Сэтгэгдэл үлдээх