🌍 2022 оны тавдугаар сарын 7ны GMT 15:00-д шууд дамжуулна.
100 хэл дээр синхрон орчуулна. 180 улс орон.
ОЛОН УЛСЫН ОНЛАЙН - ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
“ДЭЛХИЙН ХЯМРАЛ. БИД ХҮМҮҮС. БИД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА” - энэ бол 180 орны сая сая хүмүүс “Бүтээлч нийгэм” платформ дээр бие даан сайн дураар нэгдсэний ачаар зохион байгуулж буй өргөн хүрээтэй, урьд өмнө байгаагүй үйл явдал.
Хэдэн арван мянган олон нийтийн сүлжээ, медиа платформоор шууд дамжуулах болно. Энэхүү үйл явдлыг сайн дурынхан санаачилж, өөрсдийн хүч, нөөцийг ашиглан үйл хэрэг болгож байна.
Хүн төрөлхтний сүүлчийн дайн эхэллээ. Энэ бол зарлаагүй дайн. Түүхэндээ анх удаа бүх хүн төрөлхтөн гадаад нийтлэг нэг дайсантай тулгарч байна. Энэ дайсан нь - уур амьсгал. Гаригт бүхэлд нь нүүрлэсэн энэ аюулын өмнө бүх хүмүүс хүн төрөлхтөний ирээдүйн төлөө нэгдэх шаардлагатай. Учир нь бид хүмүүс, бид амьдрахыг хүсч байна.
Хэлэлцүүлгийн зорилго - уур амьсгал, байгаль орчны өсөн нэмэгдэж буй аюул гамшгийн талаар хүн төрөлхтөнд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх; нийгмийн хэрэглэгчийн хэвшлийн олон хямралын бодит цар хүрээг тусгах; Бүтээлч нийгмийг байгуулснаар шийдэж болох бүх хямралаас гарах бодит гарц шийдлүүдийг авч үзэх.
Хэрэв та - дээр дурьдсан асуудлуудын аль нэгнийх нь мэргэжилтэн, эсвэл хэрэглэгчийн хэвшлийн харгис байдал, хүний боолчлол, дүрвэгсдийн асуудлыг бодитоор мэддэг нэгэн бол, эсвэл цаг уурын гамшигт үзэгдлийн гэрч бол бидэнтэй холбогдоорой. Танаас өөр хэн үнэнийг хэлэх билээ!
Бид бүх шударга, энэ бүхэнд тоомжиргүй ханддаггүй хүмүүсийг хэлэлцүүлгийн бэлтгэл ажилд нэгдэхийг урьж байна.
Сэтгэгдэл үлдээх