ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

Эрдэмтэд, судлаачид, шинжээч, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр “Бүтээлч нийгэм” төслийн дэлхийн 180 орны сайн дурынхны зохион байгуулсан бие даасан платформ нь шинжлэх ухааны боломж чадавхийг нэгдмэл зорилгод нэгтгэж — хүний ​​үйл ажиллагаатай холбоогүй уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ шалтгааныг олж тогтоох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гараг дээр болж буй үйл явцын тухай үнэн зөв мэдээллийг өргөн олонд хүргэх зорилготой.
Climate problems

АСУУДЛУУД

XXI зууны олон улсын хамгийн чухал асуудал бол гарагийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлт мөн бөгөөд энэ нь сүүлийн хэдэн арван жилд катаклизм гамшгийн эрчтэй динамик өсөлтөөр илэрхийлэгдэж байна.
Антропоген хүний хүчин зүйл нь дэлхийн экологийн байдалд нөлөөлдөг, гэхдээ түүний уур амьсгалд үзүүлэх нөлөө нь маш бага. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх сансрын болон геологийн янз бүрийн үйл явц, бүх хүчин зүйл, цар хүрээг дутуу ойлгох нь ойртож буй уур амьсгалын аюулыг дутуу үнэлэх эрсдэлийг бий болгож байна.
Дэлхий дээрх нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт — энэ нь үндсэндээ одон орон болон тэдний мөчлөгт үйл явцаас уламжилсан үйл явдал юм. Энэ мөчлөг нь зайлшгүй. Дэлхий нэг бус удаа иймэрхүү нийтийг хамарсан уур амьсгалын болон геодинамикийн өөрчлөлтийг үзэж өнгөрүүлсэн гэдгийг манай гарагийн геологийн түүх гэрчилдэг.
Climate problems

ЗОРИЛГО

Олон тэрбум хүний ​​амьдралыг аврахын тулд, гарагт катаклизм сүйрлийн мөчлөг бий болоход нөлөөлж буй үйлчлэл ба үйл явцыг олж тогтоох, дэлхийн уур амьсгал болон геодинамикийн эргүүлж болшгүй өөрчлөлт, аюул түгшүүрээс урьдчилан хамгаалж, зохицуулах механизмыг хайж олох зорилготой.

ҮҮРЭГ ДААЛГАВАР

Одон орны мөчлөгийн улмаас болдог нийтийг хамарсан катаклизм гамшгийн үеэр Дэлхийн янз бүрийн давхаргад явагддаг үйл явцын харилцан холбоо ба дарааллын жам ёсны хуулийг олж илрүүлэх
Өмнөх мөчлөгүүд дэх уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэх маркерийг олох
Өмнөх эрин үеүдэд гараг дээр явагдсан уур амьсгалын катаклизм гамшгийн нөхцлийг тогтоох
Өмнө нь болж байсан мөчлөгт катаклизм сүйрлүүдийн мэдээлэл дээр үндэслэн, ойртож буй уур амьсгалын болон геодинамикийн өөрчлөлтөд эрсдэлийн дүн шинжилгээ хийх, урьдчилсан таамаг гаргах
Эрсдэлийн бүсэд байгаа хүн амыг цаг тухайд нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэн мэдээлэх ажлыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх
Дэлхийн хэмжээний сүйрлээс урьдчилан хамгаалахын тулд дасан зохицуулах механизмыг хайх

СОНИРХОЛЫН ХҮРЭЭНИЙ САЛБАРУУД

Уур амьсгал судлал
Агаар мандлын физик
Далай судлал
Палео (эртний) уур амьсгал судлал
Уур амьсгалын өөрчлөлт нь экосистем, хүний ​​эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Кактаклизм гамшгийг урьдчилан таамаглах аргачлал
Геофизик
Газар хөдлөл судлал
Галт уул судлал
Геологи
Гидрогеологи
Гляциологи, мөсөн гол, мөсөн бүрхүүл судлал
Геокриологи, мөнх цэвдэг чулуулаг судлал
Спелеологи. Газар доорх агуй хөндий, орон зай судлал
Геохими
Агаар мандлын хими
Магнитостратиграфи, магмын тунамал чулуулгийн давхарга судлал
Стратиграфи, Дөрөвдөгч үеийн давхарга судлал
Палеонтологи
Дэлхийн физик
Геодинамик судлал
Тектоник судлал
Геомеханик судлал
Физик
Эгэл жижиг бөөмсийн физик
Нарны физик
Астрофизик
Нейтриний астрофизик
Космологи, сансар судлал
Гараг судлал
Гелиосейсмологи, Нар судлал
Одон орны сейсмологи
Гарагуудын уур амьсгал судлал
Тэнгэрийн биетүүдийн механик болон бусад олон зүйл судлал

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

1
Яагаад би нэгдэх хэрэгтэй юм бэ?

Хүн уур амьсгалд нөлөөлдөг тухай түгж дэлгэрсэн төөрөгдөл нь Дэлхийн бүх бүрхүүл давхаргад болж буй өөрчлөлтүүд, түүний жинхэнэ шалтгааныг судалдаг шинжлэх ухааны салбаруудад хөгжих боломж олгодоггүй. Тиймээс бүх шударга эрдэмтэд, мэргэжилтнүүд, нийгмийн идэвхтэй хүмүүсийн оролцоо нь шинжлэх ухааны боломж чадавхийг нэгтгэж шийдэл олох, дэлхий нийтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд амин чухал шаардлагатай байна. Бүх хүн төрөлхтөн оршин тогтнох хариуцлага хүн бүрд хамаатай.

2
Хэн оролцож болох вэ?

Дээр дурдсан төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид, оюутнууд эсвэл дээрх мэргэжлээр их дээд сургууль төгсөгчид. Өргөн хүрээний төрөлжсөн судалгаа нь олон янзын үүрэг зорилгыг агуулдаг, хүн бүрийн тусламж хэрэгтэй. Уур амьсгал болон геодинамикийн өөрчлөлт — энэ бол манай гарагийн хүн бүрд хамаатай асуудал, тиймээс төрөлжсөн мэргэшлээс хамаарахгүйгээр бүх хүмүүс санаачлагыг авч хэрэгжүүлж байна.

3
Оролцоо нь төлбөртэй юу? Гишүүнчлэлийн хураамж байгаа юу?

Төсөл нь арилжааны бус, мөнгө олох зорилгогүй. Дэлхийн өнцөг булан бүрийн нийгмийн идэвхтэй хүмүүс, мэргэжилтнүүд бүрэн өөрсдийн санаачилгаар, өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан чөлөөт цагаараа бүх үйл ажиллагааг зохион байгуулдаг ба чиглэл нь олон тэрбум хүний ​​амийг аврахад оршдог. Гишүүнчлэлийн ямар ч хураамжийг шаардахгүй.

Уур амьсгалын аюулаас урьдчилан сэргийлж, олон тэрбум хүний ​​амь амьдралыг эсэн мэнд үлдээх нь нэн тэргүүний зорилт юм. Тиймээс шилжилтийн үед ч, Бүтээлч нийгэмд ч шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүд нь хязгааргүй санхүүжилт, бүх нийгмийн дэмжлэгийг авах болно.

4
Надаас юу шаардагдах вэ? Би юу хийж чадах вэ?

Таны оролцооны чиглэл, хүрээ хэмжээ нь нийтлэг зорилгод хувь нэмрээ оруулах таны хүсэл ба боломжоос л хамаарна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ шалтгааныг тодруулж гэгээрүүлэх тусламж: ярилцлага сурвалжлагад санал бодлоо илэрхийлэх, шууд эфир, дугуй ширээний ярилцлагад оролцох, өөрийн хамтран ажиллагсад болон бусад мэргэжилтнүүдийн дунд мэдээлэл түгээх байж болно. Эсвэл энэ нь судалгаанд оролцох: зөвлөгөө өгөх тусламж, туршлага материал солилцох, бичигдсэн бүтээлүүд өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд идэвхтэй оролцох, нийтлэл бичих байж болно. Цаашид платформ хөгжиж, шинжлэх ухааны боломж чадавхийг нэгтгэхийн хэрээр үүрэг зорилгын хүрээ өргөжиж, техникийн болон инженерийн шийдлүүдийг олох, илүү гүнзгий үйл явц ба харилцан холбоог судлах судалгаа хүлээгдэж байна. Бид таны ямар ч санаачлага болон форумд оролцох саналд баяртай байх болно.

5
Судалгаанд эн тэргүүнд тавигдах шинжлэх ухааны чиглэлийг хэн тодорхойлдог вэ?

Энэ тэргүүнд тавигдах чиглэлүүдийг сонгох хариуцлага нь нийтлэг зорилгод хүрэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн бүрд бүрэн хамаарна. Зөвхөн та л шинжлэх ухааны ямар чиглэлийн хүрээнд нийтлэг зорилготой уялдуулан өөрийн боломж чадвахийг нээхийг хүсч байгаагаа шийднэ.

6
Надаас хэдий хэр цаг хугацаа шаардагдах вэ?

Оролцох цаг хугацаа нь төслийг гүнзгийрүүлэн судлаж, түүнд анхаарлаа хандуулах таны хүсэл ба боломжоос хамаарна. Цагийн ямар ч хязгаарлалт байхгүй. Энэ нь таны санаачилгаар хийх богино хугацааны харилцаа байж болно, эсвэл таны боломжтой цагт хийх байнгын харилцан холбоо байж болно.

7
Шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн өмнөх зорилго ба үүрэг даалгаврыг хэн тодорхойлдог вэ?

Зорилго ба үүрэг даалгаврууд нь уур амьсгалын болон геодинамикийн өөрчлөлтийн бодит байдал, хүний ​​​​үйл ажиллагаатай холбоогүй байгалийн катаклизм гамшгийн өсөлтөөс урган гарсан. Бүтээлч нийгмийн суурь Үндсүүдийн дагуу аюулгүй байдлыг хангах, бүх хүмүүсийн амьдралыг аврах хариуцлага хүн бүрд оногддог. Хүний амьдрал бол хамгийн дээд үнэт зүйл мөн.

Та бүхний үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран өгөгдлийн дүн шинжилгээ болон статистик тал дээр ажилладаг, сонирхсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг оролцохыг урьж байна.

Шинжлэх ухааны хамтын нийгэмлэгт нэгдэх

Хэрэв та оролцох, асуулт асуух, мэдээлэл хуваалцахыг хүсвэл [email protected] цахим шууданд эсвэл эргэх холбооны маягтад бичээрэй:
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
Бидэнтэй холбогдох:
[email protected]
Яг одоо хэн бүхэн маш ихийг хийх боломжтой!
Ирээдүй хүн бүрийн хувийн сонголтоос шалтгаална!