Уур амьсгал — энэ бол бүх хүн төрөлхтөний ганц дайсан. Тэр дайн зарлалгүй дайрдаг, өршөөлгүй хөдлөж, бидний газар нутгийг булаан авч байна.
Газрын зураг дээр гараг даяар болсон уур амьсгалын цохилтуудыг тусгасан.
Эдгээр нь сүйрэлт гамшгийг дуудаж, материаллаг хохирол учруулж, хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулж, мөн хүний амь насыг хохироосон хэвийн бус аномаль уур амьсгалын үйл явдлууд юм.
Газрын зургийг уур амьсгалын катаклизм гамшгийн мониторинг хяналтыг үндэслэн өдөр тутам шинэчилж байна.
Үүнийг дэлхий даяар байгаа “Бүтээлч Нийгэм” төслийн сайн дурынхан хийдэг.
Мониторинг хяналтад нээлттэй эх сурвалжуудын мэдээллийг ашигладаг:
улс орнуудын цаг уурын шинжилгээний хүрээлэнгүүд, уур амьсгалын албад, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цаг уурын болон уур амьсгалын өгөгдлийн дижитал тоон дамжуулалтын платформууд, нийгмийн сүлжээ гэх мэт.
Газрын зураг дээр 2021 оны 12-р сарын 4-нөөс хойш гараг дээр болсон уур амьсгалын катаклизм гамшгийг харуулах болно.
Одоогийн байдлаар уур амьсгалын үйл явдлын өгөгдлийн сангаас мэдээллийг газрын зурагт шилжүүлэх ажил хийгдэж байна.