МАШ ӨВӨРМӨЦ ОЛОН УЛСЫН ОНЛАЙН КОНФЕРЕНЦИ“БҮТЭЭЛЧ НИЙГЭМ. ЗӨНЧ МЭРГЭД ЮУ МӨРӨӨДӨЖ БАЙСАН БЭ?”

Дэлхийн хүмүүсийн 99% юу хүсдэг вэ?
Хүмүүс шашнуудаа цэвэрлэж зөнч мэргэдийн авч ирсэн Үнэнг анхдагч цэвэр байдлаар сэргээж байгаагийн гэрч болох боломж бүхий маш өвөрмөц цаг үед бид амьдарч байна. Энэхүү явдал 2021 оны 3-р сарын 20 өдөр олон улсын “Бүтээлч Нийгэм. Зөнч мэргэд юу мөрөөдөж байсан бэ?” конференци дээр болов. Энэхүү маш өвөрмөц үйл явдал нь бүх хүн төрөлхтөний хувьд бэлгэ тэмдэгт үйл явдал болов.

Конференцийн ач холбогдол

Энэхүү олон улсын конференцийг дэлхийн олон орны хүмүүс зохион байгуулж дохионы хэлийг оролцуулан 45 гаруй хэл дээр зэрэг орчуулж нэвтрүүлсэн юм. Олон оронд мянга мянган онлайн платформ дээр төрөл бүрийн телесуваг болон нийтийн сүлжээгээр шууд дамжуулагдсан юм.Энэхүү конференцийг зохион байгуулахад чөлөөт цагаараа боломжтой бүхнийг хийсэн хүмүүсийн ачаар дэлхийн сая сая хүмүүс хүмүүсийн нэгдлийн бодит хүчийг харлаа. Энэхүү үйл явдлын чухал байдлыг ойлгож байгаа хүн бүхэн тус конференцийн тухай мэдээллийг цааш түгээж бүх дэлхийгээр хүмүүс Бурхан Нэг ба Үнэн бүх хүмүүст нэг гэсэн Үнэнийг сонсгож болно.
Хүн төрөлхтөн хэрэглэгчийн тогтолцоонд оршсон 6000 жилийн турш Үнэнийг нэг хувиас доошхи цөөнхийнхөө сонирхолд зориулж гажуудуулж хүмүүсийн 99%-с нууж байсан. Зөнч мэргэдийн өгсөн Үнэнийг гажуудуулж эрх мэдэлд эрмэлзэгсэд хүмүүсийг боолчилж тэдний амьдралыг удирдах зорилгоор шашны байгууллагуудыг байгуулсан юм. Тэгээд хүмүүс аажмаар Зөнч мэргэн элч нарын “хүн ба Бурханы хооронд ямарч зуучлагч байж болохгүй, Бурханаас айх биш харин түүнийг хайрлах ёстой” гэсэн үгсийг мартжээ.
Цор Ганц Үнэнийг цөөхөн хэдэд зориулж гажуудуулж байсны жишээнүүдийг Конференци дээр ил болгосон. Янз бүрийн шашны төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид Христийн шашин, Ислам, индуизм ба буддизмын тухай үнэнийг илчилсэн. Тэд Бурхан бол шашнаас ангид гэдгийг бүх хүмүүст сануулж өөрсдийгөө Бурхан хүн хоёрын хооронд зуучлагчаар томилсон хүмүүсийг сонсохгүй байх хэрэгтэйг онцлов. Зөнч мэргэдийнхээ гэрээслэлийг санах цаг ирлээ.
speakerImg
ЛЕСЛИ МАГНУМ
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ төслийн оролцогч (АНУ)

Хэрвээ ядахдаа ганцхан шашин өөрийн зөнч мэргэн элчийнхээ сургаалийн цэврээр нь авч үлдсэн бол бид өдийд шал өөр ертөнцөд амьдарч байх байсан, бид зөвхөн өөрсдийгөө бодохгүй, бид хуваагдмал биш, нэг л Бурханыг өөрөөр нэрлэсэн нэрний төлөө байлдахгүй мөн ямарч хямралыг: эдийн засаг, тэр байтугай бурханлаг үзлийн хямралуудыг үзэхгүй байх байсан. Тоглоомгүйгээр бид өдийд өөр галактикийг нээж олж авч байх байсан.

speakerImg
Амир Хан
Телевизийн хөтлөгч, спортын шинжээч, зөвлөх, жүжигчин, маркетолог, олон улсын дасгалжуулагч, бизнес эрхлэгч, лайф-коуч (Пакистан)

Өнөөдөр бүх дэлхийгээс хүмүүс Үнэнийг гажуудуулсныг илчлэхээс гадна Зөнч мэргэн элч нарын авчирсан Үнэнийг цэвэр ариун байдлаар нь сэргээх болно! Бид, дэлхийн хүмүүс, ертөнц Үнэнийг гажуудалгүйгээр сонсох хэрэгтэй байгаа тул зөнч мэргэдийнхээ үгийг хэлэх болно. Өнөөдөр Зөнч Мэргэд маань хэлж ярьж байсан тэр өдөр юм.

speakerImg
Роберт Микита
Ажил хэрэгч хүн (Словак)

Яагаад шашны тэргүүлэгчид хүмүүст Христийн үгийг гажуудуулалгүйгээр хүргэх нь тэдний үүрэг гэдгийг мартдаг вэ? Тэгээд өөрсдөө тэдний зааврыг үлгэр болж дагах ёстой. Хэрэг дээрээ бид юуг харж байна? Биднийг Бурхныг хайрлах биш харин түүнээс айх ёстой гэж заадаг. Иисус ингэж заасан гэж үү? Хүмүүс — боол биш, Бурхнаас айх ёсгүй. Гэхдээ зуучлагч нар бид тэднээс айж тэдний боол байлгахыг хүсээд байна уу?

Хүмүүс эрх тэгш ба эрх чөлөөтэй төрдөг. Бид чөлөөт хүмүүс учраас сонголт хийх эрхтэй.

speakerImg
Ирина Симонс
Соёлын түүхийн магистр, “League of Sound” ын үүсгэн байгуулагч (Голланд)

Хэрвээ бид Төвд болон буддизмыг бүхэлд нь харвал — энэ бүхэн загварлаг зугаат үзүүлэн тоглолт, билиг оюун-аялал жуулчлалын зугаат үзүүлэн тоглолт, мөнгөөр санал болгож мөн худалдан авдаг бараа болж хувирсан. Будда Шакьямуни өөрөө сургааль нь уналтын байдалд орох зогсонги цаг үеийн тухай (зарчмын хувьд бидний амьдарч буй одоо энэ цаг үе) урьдчилж хэлж байсан.

speakerImg
Доктор Сара Умэр
График дизайны факультетын соёл урлагын кафедрын доцент, Соёл урлаг ба дизайны Сургууль, Пенжабын Их Сургуулийн Философийн доктор (Пакистан)

Өнөөдөр маш олон шашинуудыг удирдан залж байгааг, мөн мусульман шашныг хүртэл удирдан залж байгааг бид харж байна

Мэдээж мусульманы санваартад энэхүү бүх удирдан залалтыг хийж байна, хинду, христ еврейн санваартад мөн адил үүнийг хийж байна. Гэхдээ эн бол хүмүүс эх үүсвэрээс нь мэдээлэл аваагүй болохоор ингэж байгаа юм.

Массыг ч бас хэрвээ тэд өөрсдөө бие дааж уншаагүй бол удирдан залж болно...

Үүнийг хүмүүс жинхэнэ үнэнг олж авах боломжтой болсон үед л зогсоож болно.

speakerImg
Жеральд Аугер
Суугуул ард түмэнтэй харьцах харьцааны зөвлөх, продюсер, урам зоригын спикер (Канад)

Агуу их өөрчлөлтийн эрин үед бид амьдарч байна, үүнийг бидний өвөг дээдэс зөгнөж хэлсэн байдаг, дэлхий дээр үй олноор билиг оюуны сэрэлт болно гэж.

Бүтээгч эзэн биднийг маш их хайрладаг учраас бидэнд сонголт хийх эрхийг хайрласан юм. Бид сонголтоо чөлөөтэй хийх боловч түүнийхээ үр дагавраас нь харин чөлөөлөгдөөгүй. Хэрвээ чи сайныг хийвэл сайн үр дагаварыг, саарыг хийвэл муу үр дагаврыг авна.

speakerImg
Риа Абу Эль-Ассал
Иерусалимын 13-р Англикан Епископ, Иерусалим болон Ойрх Дорнодын Епископаль сүмийн тэргүүн (Израиль)

Би та нарт зөвхөн сүмийн төлөөлөгчийн хувьд биш, мөн Иерусалим, Ойрх Дорнодын Англикан сүмийн епископ, 13-р англикан епископын нэрээр, би та нарт араб хүн, палестин хүн, христчин, англиканец ба израил хүн гэдгээрээ хандаж байна.

Бурхан шашнаас дээгүүр бий.

Бурхан бол миний оршихуйн гүн юм. Бурхан бол чиний оршихуйн гүн юм. Бид бүгд Төгс Хүчит Бурханы үзэсгэлэнт дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд бидний хүн нэг бүрд Бурханы бүтээсэн дүр төрхийг хадгалж, үргэлжлүүлэн чимэх энэхүү эрхэм зорилгын ачаар бид хүчирхэгжсэн. Бидний хүн нэг бүр арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэстнээс үл хамааран. Мөн бидний хүн нэг бүрд Төгс Хүчит Бурханы Ариун Сүнсний нэг хэсэг байдаг. Хүмүүс бидний шашны номонд дурдсан Сүнсийг биш, харин үсгийг нь баримталсаар байвал хүн төрөлхтөнд ямар ч найдвар байхгүй.

speakerImg
Александр Хакимов
Чайтанья Чандра Чаран Дас. Шашны зүтгэлтэн, Вайшнавизмын номлогч, гуру, Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийн (ISKCON) Удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч, зураач

Миний дуудлага бол бид шинэ бошиглогчдыг хүлээхгүй, харин бидэн дээр ирсэн бошиглогчид руу эргэж харцгаа. Аль хэдийн зөнч нар байсан.

Христиануудад бол Иисус, Мусульмануудад бол Мухаммед, Гаудия-Вайнавуудад бол Чайтанья Махапрабху, Буддистуудад бол Будда. Өөрсдийн сонголтоо хийгээд бошиглогчоо харцгаа.

Let's turn our faces to the prophets, let's take our minds off our confessions a little bit, let's take our minds off our climatic conditions and let's turn to the spiritual side, because God is not a Muslim, not a Christian, not a Hindu, He is spiritual, absolutely spiritual, He is the same for all like the Sun.

Сүүлчийн цаг хугацаа

Мөн нэгэн чухал сэдвийг 3-р сарын 20-нд хөндсөн нь сүүлчийн цаг хугацаа болон түүний тухай янз бүрийн Ариун судруудад бичсэний тухай юм. Бошигууд биелэлээ олж байгаа тухай тод баталгааг гаргаж тавьж, мөн бид шийдвэрлэх сонголт хийх тэр хүмүүс мөн гэж: энэхүү цаг үе нь сүүлчийнх болох уу эсвэл манай соёл иргэншлийн шинэ амьдралын эхлэл болох уу гэдгийг шийдвэрлэх хүмүүс юм.

speakerImg
Роберт Микита
Ажил хэрэгч хүн (Словак)

Бидний ертөнцөд юу болж байгааг харсаар байж ямар цаг үед амьдарч байгаагаа ойлгохгүй байна гэж үү? Хүн бүхэн ойлгож байгаа, гэхдээ юу ч хийхгүй байна…

Бид юугаа хүлээгээд байгаа юм бэ, тахилч нар “бүх юм сайхан байна” гэж хэлээд улс төрч нар түүнийг батлахыг уу? Эргэлзэж байгаа хүмүүс уур амьсгал, эдийн засагт юу болж байгааг харахад л хангалттай. Ард түмнүүдийн найрамдал бэхжиж байгаа гэж үү? Хаашаа явж байгаагаа бид харахгүй байна гэж үү?

Ийм л учраас одоо оршин тогтнож буй хэрэглэгчийн тогтолцоо утгагүй байгаа юм.

speakerImg
Юрий Некрасов
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ төслийн оролцогч

Хүний адгууслаг илрэлүүд бий болох боломжийг бүрдүүлдэг хэрэглэгчийн тогтолцооны нөхцлүүдийг өөрийн сонголтоороо зөвхөн бид л дэмжээд байгаа юм. Үүний хариуцлагыг та бид л хүлээнэ.

Бид сайн бодох хэрэгтэй байна: яагаад Бошиглогчид бидэнд Шүүлтийн цагын тухай санамжийг үлдээсэн гэдгийг? Тэдний энэ илгээмж нь мянган жилүүдийг даван туул ирсэн! Яах гэж бидэнд үүнийг сануулсан юм бэ? Бошиглогч нар алдаа гаргасан байж болох уу, энэ бүхэн бидний тухай биш юм болов уу? Үгүй. Би хувьдаа тэд яг одоо Дэлхий дээр амьдарч буй бид нарт сануулж байсан гэдэгт итгэлтэй байна.

speakerImg
Елизавета Хромова
геологч-геофизикч

Бошгууд бүгд хоёрмол чанартай! Энэ нь үйл явцын өрнөлийн нэгэн хувилбар юм. Шүүлтийн өдөр — энэ хувилбарыг хэрэгжихийг бид хүсэх үү? Үгүй! Тэгвэл бүх юм бидний гарт байна. Өнөөдөр та нар Бошиглогч нарын ярьж байсан нөгөө хувилбарыг яаж хэрэгжүүлэх тухай сонсох болно. Энэхүү хоёр замаас алиныг нь сонгох нь — та бидний хариуцлага юм. Тиймээс зөв сонголтоо хийцгээе.

Өнөөдөр хүн бүр сонгогдсон хүн юм

Бүх бошиглогч нар бидэнд Бурхнаа хайрлах болон бие биенээ хайрлахыг гэрээсэлсэн, хүн бүрийн амьдрал үнэтэй, хүн бүхэн энэ хорвоод аюулгүй амьдрах нийгэм байгуулахыг гэрээсэлж үлдээсэн. Өнөөдөр дэлхий даяар сая сая хүмүүс үнэнийг хараад өөрсдийгөө эрх мэдэлд тависан эдгээдүүдэд итгэхээ больж байна. Бошиглогч нарын маань мөрөөдөж байсан Бүтээлч нийгмийг бүх хүмүүн төрөлхтөнөөрөө нэгдээд байгуулахад хүмүүс бэлэн болжээ.

Энэхүү конференци нь бэлгэ тэмдэгтэй болсон, учир нь Бошиглогч Мухамед (түүний амар амгаланг айлтгая) зөвхөн Араб хэлэн дээр байдаг нэгэн Хадисдаа үүний тухай урьдчилан хэлсэн байдаг:

“Энэ нь дэлхий ард түмнүүдэд тэнгэрээс ирэх дуудлага байна.Хэл болгоны хүмүүст өөрийнх нь хэл дээр ирэх дуудлага, хүчтэй, гүнзгий ба эелдэг, тэнгэрээс болон бүх талаас ирэх болно. Тэгээд унтсан хүмүүс үлдэлгүй бүгд босоод энэхүү дуудлагаар хүмүүс гэрээсээ гарч юун мэдээ вэ гэж харах гэнэ. Энэ дуудлага нь тэднийг шудрага бус зүйлс, үл итгэлцэл, мөргөлдөөн ба цус урсгахыг эцэслэж Имам Аль-Махдигийн (Түүний амар амгаланг айлтгая) араас явж түүнийг өөрийн нэрээр нь эцгийнх нь нэрээр нь дуудаж байхыг уриална!”

speakerImg
Даулет Ибрагим
БҮТЭЭЛЧ НИЙГЭМ төслийн оролцогч (Казахстан)

Имам Махди бодит байдалд хүчирхийлэл авч ирэхгүй, тэр Бурхны хайрыг авч ирнэ. Тэр хүмүүст бүх шашны утгын мэргэн ойлголтыг авч ирнэ. Энэхүү Мэдлэгээс болж сэрсэн ба зоригжсон ба нэгдсэн хүмүүс нь бүх хүмүүн төрөлхтөнийг нэгдсэн гэр бүлд нэгдүүлэхийн тулд Мэдлэгийг түгээж эхлэнэ.

Бошиглогч нар бүгдээрээ сүүлийн цаг үед Төгс Хүчит Бурхны Хүслээр Ирсэн нэгэнд туслах хүмүүс байж байх болно гэж ярьж байсан.

Иймээс ах эгч дүү нараа, бидэнд Ганцхан Аллах байгаа гэдгийг мартаж болохгүй, бид бүгд Түүний бүтээл ба бид бүгд ах эгч дүүс нар бөгөөд бидний Бошиглогч нар мөрөөдөж байсан зүйлийг хэрэгжүүлэх ёстой, хэрвээ бид Төгс Хүчит Аллах болон түүний Элч нарт үнэхээр хайртай юм бол бид Бүтээлч Нийгмийг байгуулах ёстой! Бидэнд Имам Махдитай нэг цаг үед амьдрах маш том нэр хүнд зүгээр ирээгүй шүү.

speakerImg
Арман Букеев
(Казахстан)

Бошиглогчийн цаг үед түүний илгээмжийг хүн бүр ойлгохгүй байсан. Яагаад гэвэл Түүний илгээмж нь өнөөдөр амьдарч буй бидэнд зориулагдсан байсан болохоор. Яг бид л хариуцлага хүлээнэ, бид нар бол сонгогдсон хүмүүс! Яг энийг л бидэнд тэр хэлсэн. Тэр бүх юм өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байсан. Аллах руу явсаныхаа дараа олон жилийн дараа яг өнөөдөр 3-р сарын 20-нд юу болохыг тэр мэдэж байсан. Тэгээд тэр өдөр нь өнөөдөр тохиолоо. Дэлхийн хүмүүс өнөөдөр Үнэнийг хэлж байна. Энэ нь илчлэх Үнэн юм. Яг Бошиглогч хэлсэнчлэн “шудрага бус зүйлс, үл итгэлцэл, мөргөлдөөн ба цус урсгахыг эцэслэж Үнэнийг дагаж явахыг хүмүүст уриалж байна.

Бидний өнөөдрийн амьдарч буй цаг үеийн тухай янз бүрийн шашнуудад дурьдсан байдаг, үүний тухай бидний бүх бошиглогч нар ярьж байсан. Бидний өвөг дээдэс энэ цаг үед амьдрахыг мөрөөдөж байсан. Өнөөдөр харин бид л энэ цаг үе хүртэл амьдарч ирлээ. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд анхны удаа ирж байна. Бидний Бошиглогчийн хэлсэн тэр өдөр энэ мөн байна.

Бид, бүх дэлхийн хүмүүс энэхүү бошгыг биелүүллээ. 45 гаруй хэлээр конференцийг интернетээр шууд дамжууллаа. Гарагын хүн бүхэнд энэхүү дуудлагыг сонсоод өөрсдийн бошиглогч нарлуугаа нүүрээрээ харж эргээд Бүтээлч Нийгэм байгуулахаар нэгдэх боломж гарч ирлээ.

Өнөөдөр хүн бүхэн сонгогдсон нэгэн юм, учир нь өнөө амьдарч буй хүн болгоны хийх сонголтоос бидний соёл иргэншлийн ирээдүй хамаарна!

БҮТЭЭЛЧ НИЙГЭМ
Холбоо барих:
[email protected]
Яг одоо хэн бүхэн маш ихийг хийх боломжтой!
Ирээдүй хүн бүрийн хувийн сонголтоос шалтгаална!