Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс, байгууллагууд “Бүтээлч Нийгэм” төсөлд идэвхтэй оролцон, төслийн хамтрагчид болдог. Тэд энэ үзэл санааг идэвхтэй дэмжиж: энэ тухай аль болох олон хүнд мэдэгдэхийн тулд шууд эфирт болон түүний бэлтгэл ажилд оролцдог, төслийн талаарх мэдээллийг түгээж, нийтлэлүүд бичиж нийтэлдэг.
Бүтээлч нийгэм байгуулах үзэл санааг дэмжиж, түүний бүтээн байгуулалтад оролцохыг эрмэлзсэн хүн бүр энэхүү дэлхий нийтийн санаачилгад амархан нэгдэж болно.
Тийм энгийн аргуудын нэг нь Бүтээлч Нийгмийг дэмжиж буй өөрийн байр суурийг интернетэд нээлттэй мэдэгдэх юм. Үүний тулд “Би Бүтээлч нийгмийг дэмжиж байна” гэсэн баннер, дүрслэлийг төслийн creativesociety.com вэбсайтын холбоосын хамт дурын интернет порталд: өөрийн хувийн вэбсайт, өөрийн компани, эсвэл байгууллагын вэбсайт, нийгмийн сүлжээн дэх өөрийн хувийн хуудас гэх мэтэд байрлуулж болно.
Хүн бүрийн иймэрхүү үйчлэл, ажиллагааны ачаар гарагийн өнцөг булан бүрийн хүмүүс Бүтээлч нийгмийн тухай мэдээлэлтэй танилцаж, хамтын идэвхтэй үйл ажиллагаанд нэгдэх, өөрсдийн сонголтыг хийх боломжтой. Ийм энгийн үйлдэл нь бидний хамтын аз жаргалтай ирээдүйг бүтээхэд асар их хувь нэмэр оруулж болно.
Та өөрийн тухай болон танай сайтын тухай мэдээллийг төслийн цахим шууданд илгээгээрэй. Ингэснээр бид таны лого тэмдгийг энэ хуудсандаа байршуулах боломжтой болно.