Олон улсын онлайн “Бүтээлч нийгэм. Хамтдаа бид чадна” конференцийг ОУНХ “АЛЛАТРА”-ийн АНУ-ын оролцогч нар санаачлан зохион байгуулж дэлхийн 30 гаруй хэлээр дэлхий даяархи сайн дурынхны хүчээр орчуулж түгээсэн билээ. Сая сая хүмүүс түүнийг үзсэн ба энэхүү агуу арга хэмжээг дахиад сая сая хүмүүс үзэх болно, учир нь түүнийг дэлхийн бүхий л нийгмийн сүлжээ ба онлайн платформ дээрх мянга мянган сувгаар дамжуулсан болохоор.
Хүмүүс өөрийн жишээгээр Бүтээлч нийгмийг байгуулах — нэг зорилго дээр нэгдэх хүч чадал ямар их байдгыг харуулж чадлаа. Эв нэгдэл бүхий үйл ажиллагааны ачаар өмнө нь дэлхий үзээгүй тийм арга хэмжээг зохион байгуулж явуулах боломжтой болсон юм.
Энэ бол гал тогооны өрөөний нэгэн жижиг яриа биш. Бид нээлттэй чангаар бүх ертөнц рүү үнэнийг ярьж байна. Дуугай байх гэхэд бид хэтэрхий олуулаа байна. Бидэнд цуглараад ярьж эхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй.
Бид хэрэглэгчийн нийгмийн бодит байдлыг харж байгаа ба энэ нь ажилахгүй болсон, энэ бол мухар гудамж юм. Бидэнд илүү сайн юм хэрэгтэй гэдгийг бид сайн ойлгож байна. Маш удаан 6,000 жилийн хугацаанд бидний хүлээсэн юмыг бий болгохын даваан дээр бид ирчихээд байна. “Бүтээлч Нийгэм төсөл” бол хорвоо ертөнц харж байснаас хамгийн өвөрмөц санаа юм.
Хэн нэгэн надад “Хүүе Стивээ чиний Бүтээлч нийгэм, Бүтээлч нийгмийн цаана хэн байдаг вэ?” гэж асуудаг. Хэн ч биш. Би дэлхий өнцөг булан бүрийн хүмүүстэй хамт байдаг. Би хамт л байдаг, хэнийг ч дагуулдаггүй, хэнийг ч дагадаггүй. Би ах эгч дүүстэйгээ л хамт байдаг. Тэд бүгд миний гэр бүл — Бүтээлч Нийгэм!
Сүүлийн 6000 жилийн турш оршсон хэрэглэгчийн боолчлолын нийгмийн тогтолцоог Конференци дээр илчилсэн. Дайн дажин, хүчирхийлэл, авилга, цөөн хэдийн сая саяын дээрх эрх мэдэл, өлсгөлөн ба ядуурал — өнөөдөр бид ийм байдалд хүрлээ. Үүний тухай ХМХ ярьдаггүй, нийгэм дунд энэ тухай ярих нь түгээмэл биш. Гэхдээ эргэн тойронд болж байгаа зүйлсийг дуугуй хичнээн удаан харж байх юм бэ? Хор хилэнцийг дуугуй өнгөрөөвөл тэр үржинэ гэсэн үг.
Бид үүнийг өөрчилж чадах уу? Бид хэрэглэгчийн нийгэм байгуулж чадсан юм чинь Бүтээлч нийгмийг бас байгуулж чадна. Нийгмийн амьдралын хариуцлага бид бүхэн дээр байгаа!
Хүн төрөлхтний Бүтээлч нийгэмд хөгжих боломжууд нь энэхүү конференцийн түлхүүр сэдвийн нэг нь байсан юм.
Тод жишээ ашиглан төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд Бүтээлч нийгэмд бүд бүхний амьдрал яаж өөрчлөгдөж болохыг харуулж мөн Бүтээлч нийгмийг байгуулах үе шатуудын тухай ярьж өгсөн.
Бүх хүн төрөлхтөн энэхүү санааг хүрээлэн нэгдэхийн ач холбогдлыг чухалчилж хүн болгон өөрийн ирээдүйн төлөө хийж болох бодит алхмуудын тухай ярьсан.
Бүтээлч нийгэм хүн бүхэнд тэгш эрх өгч өөрийгөө илэрхийлэх хязгааргүй боломж олгоно. Мөн бидний бүх ашиг тусыг буцаан сэргээж бид болон бидний үрсэд аюулгүй байдал ба нийгмийн бүрэн халамжаар хангах болно. Улс төр нь бодит байдал дээр олон улсын харилцаа ба нэгдэлийн багаж хэрэгсэл болон хувирч үндэстнүүдийн дунд эв найрамдлыг дэмжих болно. Бүтээлч нийгмийн хууль нь хүн болгоны ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулна, учир нь тэд Бүтээлч Нийгмийн 8 Суурь дээр түшиглэнэ.
Бүх хүнд үнэгүй хоол унд, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол эзэмших боломжтой ба бүгдэд амьдралын өндөр чанартай нийгэм танд таалагдах уу? Хүн хамгийн үнэт зүйл ба түүнээс илүү үнэт зүйл байхгүй байх нь танд таалагдах уу? Нэг ч хүн нөгөөгөөс дорд биш, өөрөөр хэлбэл эрх мэдэл, засаг төр, цагдаа, арми, шашин — энэ бүхэн хүний дээр биш харин хүний үйлчилгээнд байна. Мөн үүний зэрэгцээ бүх хүмүүс тэгш эрхийг хүндлэнэ.
Хэрэглэгчийн нийгэм — энэ бол айдас давамгайлсан нийгэм, энэ нь арчаагүй байдлыг бүрдүүлэх нөхцлүүд, харин Бүтээлч Нийгэм бол — хайр ба дэмжлэгийн нөхцлүүд, бүгдээрэнгийн бүх юмс бүтэж биелэх нөхцлүүд. Бид алиныг нь сонгох вэ: хайрыг уу эсвэл айдасыг уу? Айдсыг сонгосоноор хүн үйлдэл хийхгүй. Хайрыг — өөрийгөө, хүүхдүүдээ, ойр дотны хүмүүсээ, эргэн тойрны хүмүүсээ хайрлах хайрыг сонгосноор — хүн үйлдэл хийж эхэлдэг.
Хүндэт найз нараа! Яг одоо бидэнд Бүтээлч нийгмийг байгуулах онцгой боломж байна. Үүний тулд гараг дээрх хүн болгон энэхүү санаачлагын тухай мэдэж авч өөрийн сонголтоо хийх хэрэгтэй байна. Бүх найз нөхөд танил талдаа Бүтээлч нийгмийн тухай уулзахдаа хувийн харилцаагаар, утасны жагсаалтаар, нийгмийн сүлжээгээр, сайт, ютуб сувгуудаар болон мэдээлэх бусад аргаар мэдээ хүргэцгээе. Хүн төрөлхтнийг хэр хурдан мэдээлэх явдал яг одоо хүн бүрээс шалтгаална!
Төслийн идэвхтэй оролцогч нарын ачаар хүмүүс одоо сонголт хийх боломжтой болсон: ямар нийгэмд амьдрах вэ — хэрэглэгчийн эсвэл бүтээлч нийгэмд? Яагаад гэвэл хэрвээ танд Бүтээлч нийгмийн тухай мэдээлэл байхгүй бол та яаж энэ хоёр нийгмээс сонголт хийх билээ? Хамгийн сонирхолтой нь маш олон хүмүүс яг ийм нийгмийн тухай мөрөөдөж байсан гээд шууд ажиллахад бэлэн гэж байсан.
Хэрвээ бид хүчээ нэгтгэж ажиллавал маш богино хугацаанд Бүтээлч нийгмийг байгуулж чадна.Их хугацаа үүнд шаардагдахгүй. Өнөөдөр маш олон хүмүүс цугларсан!
Тооцоолоод үзье, нэг хүн таван хүнд энэ санааг ярьж өгч чадна гэж бодвол, тэдгээр тав нь — дахиад тавд. Ингэхээр хорин тав болно. Харин дараа нь нэг зуун хорин тав болно. Геометрийн прогрессийн дүрмийг ашиглаад өдрийн тоог тооцвол 14-с жаахан илүү хоног гарч байна! Өөрөөр хэлбэл Бүтээлч нийгмийн санааг бүх хүн төрөлхтөнд хүргэхийн тулд 14 хоног хангалттай юм байна!
Би өөрийн утасны жагсаалтыг үзээд бараг 800 гаруй хүн байсанд гайхав. Би тэдэнд нэг мөр бүхий СМС явуулж эхэлсэн: “Хүний амьдрал — хамгийн үнэ цэнэтэй. Хэрвээ зөвшөөрч байвал, энд илүү ихийг мэдэж болно “. Ингээд л болоо. Дараагийн долоо хоногт би дахиад нэгэн илгээмж явуулсан: “Хүн бүрт аюулгүй байдал. Хэрвээ энэ танд таалагдаж байвал, та зөвшөөрч байвал, энэ талаар цаашид харилцаж болно”. Ийм байдлаар найман долоо хоногийн турш нэг нэгээр илүү хүнлэг нийгэм барьж байгуулах Бүтээлч нийгмийн бүх үндсийг явуулсан. Тэдний ихэнх нь хариулсан, мөн ойрын ирээдүйд бас олон хүн хариулах болно. Илүү сайхан нийгэм байгуулах үйл явцад гар бие оролцож байгаадаа би маш их аз жаргалтай байна. Өөрсдийн хүчин чармайлтаа хүнлэг Дэлхий ба Бүтээлч нийгэм байгуулахад нэгтгэе! Баярлалаа!